Валенсиа багийн шинэ удирдагч
2017-05-14

 

Испанийн Ла лигийн Валенсиа клуб сүүлийн 2 жилийн хугацаанд 6 дахь дасгалжуулагчийнхаа нүүрийг үзлээ. Дасгалжуулагч тогтоодоггүй багийн эзэн гэгдээд байгаа Петер Лимийн хувьд Испани мэргэжилийн Марселинод 2 жилийн гэрээний санал тавьж, зөвшилцөлд хүрчээ. 51настай Испани эр өмнө нь Ла лигийн Севилья, Вильярреал зэрэг багуудыг удирдаж байсан туршлагатай. Тэрбээр шинэ ажлаа аваад лигийн улирал дуусахаас өмнө 2 тоглолтыг зочлон хийнэ. Үүний нэг нь хуучин баг Вильярреалийн эсрэг хийх чухал тоглолт юм.

 

Валенсиа багийн энэ улиралд амжилт тааруу байгаа. Тэд Ла лигийн хүснэгтийн 13-р байранд бичигдэж, Европын тэмцээнүүдээс мултарсан юм.

 

Г.Баяраа   

Shuud.mn
Сонин хачин