Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдөр дуусна
2017-05-15

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 26-нд эхэлсэн. Бүртгэл  тавдугаар сарын 15-нд буюу өнөөдөр дуусна.

 

Хамран сургах тойргийн хүүхдийг сургуулиуд ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр, бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй бүртгэнэ. Энэ жил 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн бүх хүүхэд сургуульд орно.

 

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн 214 дунд сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 27 629 зургаан настан нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.

 

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүрдүүлэх материал:

 

  • Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

 

  • Эцэг эх болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар

 

  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

 

  • Шаардлагатай тохиолдолд үл хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин