Нэр дэвшигчид телевизийн төлбөрт нэвтрүүлэгт 1 тэрбумыг зарцуулаад байна
2017-06-19

Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Сурталчилгааны энэ өдрүүдэд “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-нээс сонгуулийн кампанит ажлын санхүүжилтэд  мониторинг хийсэн талаараа мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигчийн арилжааны дөрвөн телевизээр нэвтрүүлсэн  ес хоногийн сурталчилгааны зардал нийтдээ 1 тэрбум орчим төгрөгт  хүрчээ.

 

Сурталчилгааны зардлыг тооцон гаргахдаа C-1, MN-25, TV-9, UBS гэсэн дөрвөн телевизийн СЕХ-нд хүргүүлсэн үнийн саналд тулгуурлажээ.  Монитрингийг дээрх телевизүүдээр нэвтрүүлсэн  мэдээллийн цагтай уялдуулж дунджаар тооцон гаргасан байна.

 

Сонгуулийн  төлбөрт нэвтрүүлэгт МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 356.951.734,  АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 371.032.953, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 248.776.199 төгрөгийг тус тус зарцуулсан тооцоо гаргажээ.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигчийн   ес хоногийн хугацаанд дөрвөн телевизээр цацсан сурталчилгааны зардал нийтдээ  976.760.886 төгрөгт болсон байна.

 

Айл өрхүүдэд нэг удаад тараахаар хэвлүүлсэн гурван нэр дэвшигчийн сурталчилгааны хэвлэмэл материалын зардал мөн 1 тэрбум төгрөгт хүрсэн, тараах, орон нутагт хүргэх зардлыг нэмж тооцвол зардал өснө гэж тус төрийн бус байгууллагын тэргүүн мэдээлсэн юм.

 

Энэ удаагийн сонгуулийн кампанит ажлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ыг АТГ-аас  олон нийтэд мэдээлсэн нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад дэвшил авчирлаа гэж тэд үзэж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Би АН ын гишүүн гэхдээ ганбаатарт санал өгнө яадгийн ха хааааа
2017-06-19
irgen:
TV, Hevleliinhen odoo ene hudlaa hoorogdson ynee boliochee ta nar, shal hudlaa hogjiltei ornuudiin haana ni hyreegui baij, mongoliin ediin zasag, une mongo chin hoorondoo avzaldahgui baina,,,,yne togtoodog gazruud, hyanadag shalgadag gazruud baihgui yu ?? Mongol ulsad !!!!!!!
2017-06-19
irgen:
TV, Hevleliinhen odoo ene hudlaa hoorogdson ynee boliochee ta nar, shal hudlaa hogjiltei ornuudiin haana ni hyreegui baij, mongoliin ediin zasag, une mongo chin hoorondoo avzaldahgui baina,,,,yne togtoodog gazruud, hyanadag shalgadag gazruud baihgui yu ?? Mongol ulsad !!!!!!!
2017-06-19
Zochin:
Ene songuuli estoi beeljis hurmeer, MAN-iin teneg yaruu nairagch bichlegt une hayaltsanaa zarlaj, judochid zodno gesen geh ch shig uneheer ichij uhmeer
2017-06-19
Зочин:
Ганбаатарын зардал арай их үү гаагүй байгаа. Дахиад өөр хүнээс авчээ дээ янз нь. Нарантуулынхан яагаад ч 100 саяыг хандивлахгүй дэ.
2017-06-19
Зочин:
Зурагт хуудас хэвлэл гээд асар их мөнгө үрж байна эдгээр зүйлийг уншиж байгаа сонирхож байгаа улсууд ховор байгаа байх даа
2017-06-19
Ман минь гишүүн:
Би хэдийгээр Ман-н идэвхтэй гишүүн боловч өөрийн толгой дээр гарсан луйварчид мафийн бүлэглэлүүдийн хараад дургүй хүрч байна. Энэ удаа гэр бүлээрээ Баттулга санал өгнө. Та бүхнийг бас уриалж байна.
2017-06-19