Ц.Оюунбаатар: С.Ганбаатар нэрээ татаагүй
2017-06-26

МАХН-ын сонгуулийн штабаас хэвлэлийн хурал хийлээ. Штабын дарга Ц.Оюунбаатар “Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйл явц хавтгайрч байна. МАН, АН сонгогч иргэдийн саналыг мөнгөөр төгрөгөөр худалдан авч байна. Монгол Улсын төрийн эрхийг худалдан авах гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг их гаргаж байна.  Монгол төрийн тэргүүнийг сонгох ажиллагаа авлигын кампанит ажил болж, сонгууль утгаа алдах аюул учирч байгааг ард иргэддээ анхааруулж байна” гэв.

 

Мөн тэрбээр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын нэрээ татсан гэх мэдээлэл ор үндэсгүй болохыг мэдэгдэв. “Хууль ёсны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байна. Ерөнхий мэдээллээр бол С.Ганбаатарт саналаа өгсөн иргэд олонх болж байна. Тиймээс ийм бохир, хууль бус үйлдлээ зогсоохыг АН, МАН-аас шаардаж байна” гэсэн мэдээллийг Ц.Оюунбаатар өглөө.

 

В.Бат 

Shuud.mn
Сонин хачин