Улсын хэмжээнд 1.3 сая сонгогч саналаа өгчээ
2017-06-27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөж, хэсгийн хороод СЕХ-д урьдчилсан дүнгээ ирүүлж байна. Сонгуулийн нийт 1984 хэсгийн хороод дүнгээ нэгтгэн ирүүлэх юм. Сонгуулийн санал хураалтын дүнгийн явц, сонгогчдын ирцийн талаар  СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-СЕХ-ноос ээлжит мэдээллээ та бүхэнд хийж байна. 22.00 цагийн байдлаар сонгогчдын ирцийн мэдээллийг авч сая дууслаа. Сонгогчдын ирцийн мэдээллийг бид утсаар ярьж авч байгаа. Харин урьдчилсан дүнгийн тухайд онлайнаас шууд ирж байгаа.

 

Ирцийн мэдээг санал хураах байрнаас сумаас аймаг хорооноос дүүрэг нэгтгээд утсаар авч байна. Аймгийн дүнгээр санал өгсөн сонгогчдын тоо 65.53 хувьтай байгаа юм.  Сонгогчдын ирц нийслэлд   Хан-Уулд 70.8, Баянзүрхэд 66.43, Сүхбаатарт 70.28, Чингэлтэйд 68.16, Баянголд 56.68, Сонгинохайрханд 70.79, Багануурт 64.29, Багахангайд 71.59 хувийн ирцтэй бөгөөд нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц  67.79 хувьтай байна. Улсын хэмжээнд сонгогчдын ирц 1,3 сая гаруй буюу 66.71 хувьтай байна.

 

Одоогийн байдлаар 1984 санал авах байрнаас 147 нь саналаа ирүүлээгүй байна. Энэ нь зарим хэсгийн хороод нутаг дэвсгэрээсээ шалтгаалаад  интернэтийн сүлжээнд холбогдоогүй байна.  Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар зарим хэсгийн хороод санал хураалтын маргааш 07.00 цагт ирүүлж байсан юм. Гадаадын сонгогчдын саналыг одоо тоолж байгаа. Манай ажлын хэсэг шуурхай ажиллаж байна хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Дахин сонгууль явагдах уу?

 

-Дахин сонгууль болохгүй. Дахин санал хураалт гэж байдаг. Монгол Улсын Үндсэн хуулинд хэн нь ч олонхийн санал аваагүй бол дахин санал хураалт явуулдаг гэж заасан. 

 

-Саналын хуудасны хэдэн хувийг гараар тоолох вэ?

 

-Нийт саналын 50 хувьд нь гар тооллого хийнэ. 

 

-Сонгуулийн урьдчилсан дүнг хэзээ танилцуулах вэ?

 

-Хамгийн сүүлийн сонгуулийн хэсгийн хороо хэзээ мэдээгээ ирүүлэхээс шалтгаалж, санал хураалтын урьдчилсан дүнг гаргана. 

 

-Нэр дэвшигч С.Ганбаатарын шүүх хурал хэзээ болох вэ? Нэрийг нь татах уу?

 

-Үүнийг шүүх хурал шийднэ. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
man:
Nyamdorj bol shuud garah baisan daa
2017-06-27
Unshigch:
Songuuliin irts mash muu, bayangol duureg gehed l dunguj 56 tai gedeg chin barag dunguj tal ni sanalaa ugsun bn...tegnee ene uneheer songoltgui songuuli baisaan, ene 3-n hen ni bish baisan, anhnaasaa shal bish 3 huniig ner devshuulsrn....odoo yaya gehev, uileeree l bolj dee...
2017-06-27