Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал УДШ-ийн Хяналтын шатны шүүхэд боллоо. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд болсон. Шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч яллагдагч нарын гомдлын дагуу шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцсэн юм .
Шүүх хурал хаалттай явагдсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж шийдвэрээ гаргажээ. Ингээд шүүгдэгчдэд шийдвэрийг танилцуулав. Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг Эрүүгийн хуулийн зүйл ангийн дагуу яллаж, дээд тал нь тус бүр 20 жилийн ял оноожээ. Ингэхдээ шүүгдэгч Б.Содномдаржаа, ТЧимгээ нарыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх аж.
Н.Нягт