Б.Сүхбат хагас шигшээд шалгарлаа
2017-08-10

 

"Сантьяго-2017" жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий эхний өдөр манай таван тамирчин хүч үзснээс Баянзүрх дүүрэг, "Женко"клубийн тамирчин Бямбасүрэнгийн Сүхбат их шөвөгт шалгаран үлдээд байна.

 

Тэрбээр ОХУ, Узбекистаны жүдочдыг дараалан ялаад В хэсгийн аваргын төлөө Пан америкийн хошой аварга Бразилийн Аристидис Жуньортой хүч үзэж нэмэлт цагт буулгаж авлаа. Ингэснээр тэрбээр хагас шигшээд тэмцээний чансааг тэргүүлэгч Европын аварга Мехрак Аккустэй хүч үзэхээр боллоо.

 

Хагас шишээ барилдаан өнөөдөр явагдана.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
YU BICHEED BAYNAA? NAAD BARILDAAN CHINI UCHIGDUR UUREER DUUSSAN SHUU DEE , 5-D ORSON, TEGSHSUREN MINI MEDEE BICHIKH GEJI BAYGAA BOL YUMAA MEDEJI BICH
2017-08-10