Испанид ганцхан өдрийн дотор 600 дүрвэгч иржээ
2017-08-17

Испани улсад ганцхан өдрийн дотор 600 дүрвэгсэд ирсэн талаар тус улсын Дүрвэгсэд хариуцсан төвөөс ирлээ.

 

 

Ихэнх дүрвэгсэд нь Африкийн Мароккогоос ирсэн гэнэ. Нийт 15 завинд дээрх дүрвэгсэд хуваагдан сууцгаасан байжээ.

 

Эргийн хамгаалагчид эхний ээлжинд бүх дүрвэгсдэд аврах хантааз болон цэвэр ус тараасан байна.  Дүрвэгсдийн дунд 35 хүүхэд байсан бөгөөд хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээ хийсэн гэнэ.

 

Испанид энэ онд 9000 дүрвэгсэд ирсэн гэх судалгааг НҮБ, гаргажээ. Мөн Испанийн эргийн ойролцоо 120 гаруй дүрвэгсэд амиа алдсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин