Малала Оксфордын их сургуульд суралцахаар боллоо
2017-08-18

Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналт  Малала Юсафзай Британийн Оксфордын их сургуульд филсофи, улстөр судлал болон эдийн засгийн мэргэжлээр суралцахаар болжээ. 

 

 

Тус сургуулийн удирдлагууд сургуулийн элсэлтийн шалгалтад өндөр оноо авч, элсэн суралцахаар болсон хүүхдүүдэд баяр хүргэжээ. 

 

Малала хэвлэлийнхэнд "Маш их баярлалаа" гэж хэлсэн байна. 

 

Охидын боловсролын төлөө тэмцэж байхдаа 2012 онд тэрбээр алан хядах “Талибан” бүлэглэлийн дайралтад өртөж, хүнд бэртэл авсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Браво:
Мундаг охин шүү амжилт хүсье
2017-08-18