МАН манийгаа мартав
2017-08-22

 

“...Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гэж 1990-ээд онд ардчиллынхан дуулсаар гарч ирсэн.

 

 

Ардчиллынханд Монголын ард түмэн төрийн жолоог атгуулсаан. 1996 оны УИХ-ын сонгуулиар тэднийг дэмжиж байв. Гэвч тэд төрөөрөө тоглосоор, засгаа унагасаар 2000 онд гудамжинд гартлаа ялагдаж байв.

 

2012 оны УИХ-ын сонгуулиар бас Засгийн газрыг байгуулах эрх мэдэл олгож байсан юм. Харамсалтай нь тэдний засаглал бондын мөнгө, албан тушаалын хуваарилалтад бүдэрснээр нурж унасан. 2016 оны сонгуулиар бас л нам тавиулсан.

 

Харин АН-ыг унах болгонд улам хүчтэй болж босч ирдэг МАН өнгөрсөн 2016 оны сонгуулиар УИХ-д 65 суудалтай болсон юм. Үнэмлэхүй ялалт... Ард түмэн МАН-д итгэсэн хэрэг л дээ.

 

МАН сонгуулийн үеэр Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгоно гэсэн. Оюутны тэтгэмжийг таслахгүй гэсэн. Татвар нэмэхгүй гэсэн. Улаанбаатарыг жаргалтай болгоно гэсэн. Бас ард түмэн МАН-д тууштай тулхтай,  хувирдаггүй холбирдоггүй, 90 гаруй жилийн түүхтэй хашир нам гэж итгэсэн.

 

Ингээд сонгуулийн дараа МАН ажилдаа орсон. Мэргэжлийн бус Засгийн газар байгуулав. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэнэт шийдсэнийг эс тооцвол Хүүхдийн мөнгийг танахаар шийдвэрлэв. Оюутны тэтгэмж оргүй алга болов. Долоон төрлийн татвар нэмэв. Улаанбаатарын утаа, түгжрэл хэвээр үлдэв.Ерөөс, маргааш сонгууль болбол МАН ялагдахаар болчихов. Гэвч асуудал үүгээр дууссангүй.

 

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАН-ынхан хоёр тал гэх боловч нэдэр дээрээ нэлээд  хэдэн талд хуваагдаад зодолдож эхлэв. Өнөөдрийг хүртэл энэ зодоон нь дуусангүй. Улам л нарийн, улам л ширүүн болж байна. Явсаар Засгийн газраа огцруулах дээр л тогтож байх шиг байна.

 

Чухамдаа Монголын байтугай дэлхийн улс төрд гарч байгаагүй зөрчил тэмцэл, зодоон нүдээнийг МАН-ынхан хийж байна гэж улс төр ажигладаг хүмүүс хэлэх боллоо. Тэр ч үнэн бололтой юм.

 

Сонгуулиар яаж гуйж гувшиж байж санал авлаа даа. Дараа нь яасныг дээр хэлсэн. Тэгвэл одоо нүдний булай болмоор явдлууд энэ өвгөн намаас гарах боллоо. Олны яриа, хэвлэлийн тоймоор хэлж буй тул зүхсэн гүтгэсэн гэх нь зохимжгүй болно.

 

Юу гэвэл Ерөнхий сайд, Шадар сайд хоёр нь талцаж, улмаар Шадар сайд нь засгаас гарах өргөдлөө өгчээ. Тэд бие биеэ тагнаж чагнаж, араас нь “сүүл” тавьсан асуудал олны дунд нэгэнт ил болсон. Гэхдээ нэг нь “...Би биш” гээд нөгөө нь “...Чи тэгсэн” гээд байгаа. Нэгэн эрхэм үүнийг “...Дэлхийн шившиг” гэсэн нь бодмоор л үг санагдаж буй.

 

МАН-ын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж унасныхаа дараа “...Хариуцлагаа хүлээнэ” гэж мэдэгдээд нам жим суух болов. Үнэнийг хэлэхэд түүнд дуу гаргаад, ярьж хөөрөөд байх хэцүү л байгаа байх. Олон түмний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргээд байгаа төрийн албыг зарж 60 тэрбумыг босгох өнөөх бичлэгийн гол дүр нь МАН-ын дарга байсан юм.

 

МАН-ыг УИХ-ын сонгуульд ялсны дараа “...Энэ бол эвлүүлэг” гэж байсан прокурор МАН-ын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд унасны дараа дахин шалгахаар сэргээв.Одоо энэ бичлэгтэй нэр холбогдсон болгоныг хуулийн байгууллага асууж байцааж байна.

Нэг үгээр, 90 гаруй жилийн түүхээ МАН нүүр хийх газаргүй болтол шарж байгаа юм. Ер нь бол тэдний хийж буй үйлдэл хэлбэр талаасаа дэлхийн шившиг, харин агуулга талаасаа байдаг л эрүүл үзэгдэл гэж оношлох судлаачид бас байна.

 

Яагаад гэвэл урсгал ус ариусч, тогтоол ус бохирдож байдаг гэдэг. Түүн лүгээ ийм олон асуудалтай намд удирдлагын өөрчлөлт гарах нь зүйн хэрэг. Тэгээд ч гүн ухаантан Сенекагийн хэлсэнчлэн  дээрх маягаар “...Ард түмэнд хор учруулахаар удирддаг засаглал удаан настай байдаггүй” гэдэг юм. Ийм хэлбэр, агуулгын зөрчилтэй өөрчлөлтийн процесс МАН-д явагдаж байна.

 

Дэлхийн олон улс оронд ийм өөрчлөлт явагдахдаа ихэвчлэн намынх нь удирдлагуудын дээр дурдсан шиг, жишээлбэл “тос дотроосоо өтдөг” гэдэг шиг болсон цаг үед болдог. Бас үүнийг тухайн намд “үе солигдох” процесс гэж нэрлэх нь ч байдаг ажээ. МАН-д ийм л явдал болж байна. Намын даргад нэр нь яригдаж байгаа У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нар 1970-аад оны залуус. Бас Ч.Хүрэлбаатарын нэр ч дуулдаж байна. Тэгэхээр яадаг ч байсан МАН-ын дараагийн дарга 1970-аад онынхноос болж таарах нь. Ингэсэн цагт МАН удирдлагын хувьд АН-аас залуу нам болж байгаа юм. Гэвч тухайн намын хэвшил, тогтсон дадал гэдэг яаж ч болохгүй юм бий.

 

МАН ингэж агуулгаасаа зөрчсөн хэлбэр бүхий өөрчлөлтийг хийж буй бас маш том алдаа дагуулж байж мэдэхээр байгаа юм. Тэр ард түмнээ мартсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гарч ирсэн хэлц үгэрхүү “...МАН, мань” гэж бий. Түүгээр бол МАН манийгаа мартчихаад байна. Магадгүй, өнөөдөр ингэж барин даргаа солиод ч энэ хооронд алдсан нэр хүнд, итгэл найдвараа буцааж олж авна гэдэг юу л бол. Цетвесийн хэлсэн үг бий.  “...Засаг төрийн тогтвортой байдлыг түшмэддээ жил тутам төсөвлөж төлдөг мөнгө нь биш, харин иргэдийнхээ халаасанд жил тутам үлдээдэг тэр мөнгө л баталгаажуулдаг” гэж... Гэвч МАН-ын засаглал үүнийг эсрэгээр нь хэрэгжүүлсэн юм.

 

Өнөөдөр МАН-ын харьяалал бүхий төрийн дээд, дунд, доод шатны албан тушаал хашиж буй хүмүүсийн яриа, мэдэгдлийг хараад үзээрэй. Тэд хэн бэ? Хэлж ярьж байгааг нь харвал эхнээсээ л Төрийн ордон, яамны байшинд түшмэл цолтой төрчихсөн юм шиг аашилцгааж байна. Яг л АН-ынхан 1990-ээд онд “...Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гэж дуулж байсан шиг... эдийгээр Монгол Улс ардчиллын замаар замнаад 27-28 жил болж байгаа ч МАН-д коммунизм буцаад тогтчихсон байсан нь сая ойлгогдож байна.

 

Хар даа, энэ намд ямар ч ардчилал алга. Энэ тагнуул чагнуулын яриа, албан тушаал зарах худалдах тохироог ардчилсан нийгэмтэй улсын ардчилсан засаглалтай эрх баригч нам хийнэ гэж үү. Үгүй. Ардчилал бол сонголт. Өөр юу ч биш. Явж явж ганц л үнэн байна. МАН манийгаа мартжээ. 2020 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. МАН манийгаа санах л байх. Гэхдээ МАН-ыг мартах сонголтоо хэдийнэ хийчихсэн сонгогчид Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурах гишүүдийн тоо шиг нэмэгдсээр байх ажгуу.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МAH хайран сайхан нэр хүндтэй нам юмссан энэ засгийн нүүрэн дээр хэдэн балай хуралдаа ч суудаггүй . Ховоор хоол хийсэн юмнуудаас болж сөнөх тийшээ орлоо .бид ямар их дэмжиж байгааг муусайн юмнууд ойлгохгйү л дээ
2017-08-23
Zochin:
Bid gedeg chini chi bish, chi bol mal gehed bolno.
2017-08-22
Zochin:
Bid gedeg chini chi bish, chi bol mal gehed bolno.
2017-08-22
Зочин:
Миний харахад АН ын унагасан улсыг өөд нь татах гэж л үйлээ үзээд байх шиг харагдах юм. Бүхнийг юу ч үгүй идэж нураасан намынхан ингэж бичиж бгаад маш их гайхаж бна.
2017-08-22
Зочин:
ТЭР НЭГ ХУВИРАМТГАЙ ШИЙДВЭР ГАРГАДАГ ПРОКУРОРЫГ ЯАЛТАЙ ВЭ. ТИЙМ ПРОКУРОР НИЙГЭМД БАЙЖ ТААРАХ УУ.
2017-08-22
ДЭМЖИЖ БАЙНА:
Үнэн үг 122.201.26.169 Хүмүүс коммунизмаар л айлгах юм. Тэр тогтолцоо чинь өөрийн үзэл идеальтай, түүнийгээ хэрэгжүүлэх төртэй, хариуцлага сахилгатай, эх орон үнэт зүйлтэй байсан Одоо Монголд язгуурын уламжлалт феодализмын харилцаа л тогтоод байна.
2017-08-22
Үнэн үг:
Хүмүүс коммунизмаар л айлгах юм. Тэр тогтолцоо чинь өөрийн үзэл идеальтай, түүнийгээ хэрэгжүүлэх төртэй, хариуцлага сахилгатай, эх орон үнэт зүйлтэй байсан Одоо Монголд язгуурын уламжлалт феодализмын харилцаа л тогтоод байна.
2017-08-22
Улс төрчидөө:
Өнөөдөр чамд мөнгө хэрэгтэй байж болно. Маргааш чамд эр орон тусгаар тогтнол чинь илүү үнэтэй шүү.
2017-08-22
Зочин:
энэ маягаараа 3н жил явах юм бол 3н жилийн дараа ман-ыгаа далаар нь цэвэр шаахыгаа мэднээ бид чинь
2017-08-22
Zochin:
Bid gedeg chini chi bish, chi bol mal gehed bolno.
Zochin:
Bid gedeg chini chi bish, chi bol mal gehed bolno.
СЭРЭЭТЭР:
ОДОО ЗҮГЭЭР 60 ТЭРБУМЫНХАНТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХОД МАНАН ХАМТ АЛГА БОЛОХ БОЛНО....ЭНЭ ӨӨРӨӨ ШИНЭЧЛЭЛ ЮМАА....МАН-БОЛ ЭХ ОРОНЧДЫН НАМ ШҮҮ
2017-08-22
СЭРЭЭТЭР:
ОДОО ЗҮГЭЭР 60 ТЭРБУМЫНХАНТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХОД МАНАН ХАМТ АЛГА БОЛОХ БОЛНО....ЭНЭ ӨӨРӨӨ ШИНЭЧЛЭЛ ЮМАА....МАН-БОЛ ЭХ ОРОНЧДЫН НАМ ШҮҮ
2017-08-22
СЭРЭЭТЭР:
ОДОО ЗҮГЭЭР 60 ТЭРБУМЫНХАНТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХОД МАНАН ХАМТ АЛГА БОЛОХ БОЛНО....ЭНЭ ӨӨРӨӨ ШИНЭЧЛЭЛ ЮМАА....МАН-БОЛ ЭХ ОРОНЧДЫН НАМ ШҮҮ
2017-08-22
зочин.:
МАН бол эх орончдын нам болохоос Эрлийз луйварчдын нам биш. Ман шинэчлэгдэх хэрэгтэй.МАН шинэчлэгдэж АН аас илүү гарж ирэх хэмжээний чадвартай байх хэрэгтэй
2017-08-22
Н.Өнөмөнх:
МАН бол эх орончдын нам болохоос Эрлийз луйварчдын нам биш. 90 жилийн түүхт намаа муусайн луйварчдаас хамгаалах хэрэгтэй болжээ Оффшорчид үүрлээд байнаа идээ бээрийг шахаж гаргах нь зүйтэй
2017-08-22
МАХН:
Энэ 60 тэрбумын асуудал сунжирсаар байгаад Зоригийн хэрэг шиг бүрхэгдээд жинхэнэ эзэддээ хүрэхгүй замхрах тийшээ хандах вий дээ. 60 тэрбумаас хүртсэн хуулийнхан нэг л хөдөлж өгөхгүй байдалтай байгаа нь сэжигтэй. Монгол түмэн хохироод 60 тэрбумынхан хожоод үлдэх вий дээ.
2017-08-22
Зочин:
МАН-ы нөхдүүд өөрсдийгөө зөв гэж дүгнэж байгаа бол хариуцлага хүлээлгэхгүйгээр өөрсдийнх нь дураар 3 жил хүлээе. 2020 он гэхэд тэртэй тэргүй улс төрийн тавцангаас арчигдах болно. Муу тусмаа сайн гэдэг үг бий. Харин улс орон маань тэсч үлдэх л хэрэг байна. Монголчуудын заяа түших байлгүй дээ. МАН арчигдсан цагт улс маань хөгжинөө.
2017-08-22
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-22