ШУТИС-д 4000 гаруй оюутан суралцана
2017-09-01

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ШУТИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Тус сургууль энэ жил бакалаврын түвшний 58 хөтөлбөр, 99 мэргэжлээр элсэлт авчээ. Нийт 4044 оюутан бакалавр, магистрын түвшний сургалтад 323 , ерөнхий боловсролын Шинжлэх ухаан технологийн ахлах сургуульд 44, "Коосэн" технологийн сургуульд 26 сурагч элсчээ. ШУТИС нь 2017-2018 оны хичээлийн жилд үр дүнд суурилсан арга зүйгээр сургалтын чанарыг сайжруулж, Азийн топ их сургуулийн эгнээнд нэгдэж, дэлхийн жишигт хүрсэн инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг судалгааны их сургууль болох зорилт тавин ажиллаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин