Азербайжаны эрх баригчдын нууц санг илрүүлжээ
2017-09-06

Азербайжаны мөрдөгчид хоёр жилийн турш тусгай мөрдлөг явуулсаны үр дүнд тус улсын эрх баригчдын үүсгэсэн нууц санг илрүүлсэн болохоо хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

 

 

Уг санд гурван тэрбум ам.доллар бий бөгөөд эрх баригчид энэхүү мөнгөөрөө гадаадын орнуудаас тансаг бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулдаг болохыг тогтоосон болохыг “www.theguardian.com” сайт мэдээллээ. Тэд Британийн дөрвөн ч банкаар дамжуулан мөнгөө хэнд ч мэдэгдэлгүйгээр гуйвуулан авч, худалдан авалт хийдэг байсан аж.

 

Европын улстөрчид эртнээс Азербайжан улсын эрх баригчдын дэглэмд таагүй ханддаг байсан. Энэхүү хандлагыг өөрчлөхийн тулд эрх баригчид дээрх санг үүсгэсэн гэнэ.

 

Дээрх нууц санд байгаа мөнгөний ихэнх хувийг эрх баригчид Европын улстөрчдийн шүүмжлэлээс ангид байхын тулд зарцуулжээ. Энэхүү нууц сан Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев болон түүний гэр бүлтэй холбоотой болохыг баримтаар нотлоод байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин