Боксчин Н.Төгсцогтын дараагийн тулааны тов гарлаа
2017-10-09

 

Олимп дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксчин болоод багагүй хугацаа өнгөрүүлж байгаа билээ. Тэрбээр 2015 оны 3 сарын 13-нд мэргэжлийн боксын рингэн дээр анх удаагаа гарч байсан. Өдийг хүртэл 8 тулаанд орохдоо 8-0 гэсэн амжилттай явааг бид мэднэ. Эдгээр тулаанаа бүгдийг нь хугацаанаас нь өмнө хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялж дуусгасан. Хамгийн сүүлд Филиппиний боксчин Жон Геминотой тулалдаж ялснаас хойш даруй 8 сар болжээ. Энэ хугацаанд нам жим байсан тэрбээр ирэх сард тулалдахаар болсон байна.

 

Бэлтгэлийнхээ явцад гарын шөрмөсөө сунгаж урсны уршгаар ийм удаан хугацаанд тулалдаагүй гэнэ. Харин 11 сарын 18-нд АНУ-ын Лас Вегас хотноо ээлжит тулаанаа хийхээр товлосон байна. Одоогийн байдлаар ямар тамирчинтай тулалдах нь тодорхойгүй байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин