Налуу замтай гүүр нээгдлээ
2017-10-17

 

Баян зүрх дүүргийн I, IV хороонд байрлах Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойд талд явган хүнд зориулсан, тэргэнцэртэй болон өндөр настнуудад тохиромжтой анхны налуу замтай гүүрэн гарц өнөөдөр нээлтээ хийлээ.

 

Хамгийн идэвхтэй цагуудад энэхүү замаар цагт дунджаар 1000 хүн, 3000 автомашин өнгөрдөг бөгөөд өвлийн улиралд замын налуугаас шалтгаалан хальтиргаа, гулгаа ихээр үүсдэг аж.

 

Автобусны буудлаас орон сууцны болон гэр хороолол, сургууль чиглэлийн явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй тул аюулгүй байдлыг нь хангах зорилготой гүүрэн гарцыг барихаар болсон юм байна.

 

Гурван метрийн өргөнтэй, таван метрийн өндөртэй энэхүү гүүрэн гарцны налуу замын урт 156 метр бөгөөд нийт 847 сая төгрөгийг Нийслэлийн төсвөөс гаргажээ. Судалгаагаар хамгийн аюул ихтэй гарцуудыг тодорхойлж, жил тутам нэг гүүрэн гарц хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Р.Дулам

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Buximdaltay irgen:
Usreel 140 say bolox umig yamaar untei xideg um be 847 say gene uu , altaar bursen um uu esvel svaroski shil xisen um uu ???????
2017-10-17