Нөөцийн махны тендэр зарлалаа
2017-11-07

 

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд ХХААХҮЯ-наас нөөцийн махны тендэрийг аж ахуйн нэгжүүдийн дунд зарлалаа.  

 

Уг шалгаруулалтанд мал төхөөрөх үйлдвэр, мах хадгалах зориулалтын хөргөлттэй агуулах бүхий аж ахуйн нэгжүүд оролцох эрхтэй юм.

 

Энэ ажилд оролцох хүсэлтэй үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж энэ сарын сарын 9-нөөс өмнө ХХААХҮЯ-нд ирүүлэх ёстой.

 

 Үүнд:

-Аж ахуйн нэгжийн хүсэлт;

-Мах хадгалах зориулалтын дор дурдсан шаардлагыг хангасан агуулахтай тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016-2017 онд гаргасан дүгнэлт;

-Барилгын зураг төслийн дагуу баригдсан (мал төхөөрөх үйлдвэр, мах хадгалах агуулахын план зураг, хэмжээ, багтаамж, хөргөлтийн төхөөрөмж);

-100 тонн буюу түүнээс дээш багтаамжтай, 18-20°С хөлдөөх тоног төхөөрөмжтэй;

-“Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS5023:2001” стандартад заасан шаардлага хангасан

-орчны температур, харьцангуй чийглэгийг хянах зориулалтын багаж, хэрэгслээр тоноглогдсон

-Мах хадгалах агуулахын электрон пүүг хянасан тухай стандарт, хэмжил зүйн байгууллагын баталгаажуулалт;

-Агуулахын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад хяналт тавих малын эмчийн мэргэжлийн дипломын хуулбар

-Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эрх бүхий байгууллагын дүгнэлт

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Shuud.mn
Сонин хачин