”Касс таун” компанийн зургаан төрлийн шар айргийг устгалаа
2017-11-10

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн байцаагчид Касс таун ХХК-ийн агуулахад хяналт шалгалт хийжээ. Иргэний гомдлын дагуу хийсэн шалгалтаар тухайн компаний агуулахад 6 нэрийн 3627 ш, 6.281.621 төгрөгийн үнэ бүхий хадгалалтын болон хэрэглэж дуусах хугацаа дууссан шар айргийг хадгалж байсныг илрүүлэв.

 

 

Шар айргийг хураан авч, зохих журмын дагуу устгасан байна. Устгалын үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 10-р ангийн салааны захирагч, ахмад В.Мөнхдэлгэр, ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлстийн 3-р хороо хариуцсан хэсгийн байцаагч, дэслэгч Э.Энхтайван болон холбогдох ажилтан, улсын байцаагч нар хамтран хяналт тавьж ажиллажээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
!!!:
Ene kompani urid ni ch iim asuudal gargaj baisan odoo bas dahij ard irgediig horduulahgui boltol ni hashraagaad egeech !!
2017-11-10