Франц цагдаа уурандаа гурван хүнийг хөнөөжээ
2017-11-20

Францын нийслэл Парис хотын цагдаа хувийн, гэр бүлийн маргааны улмаас гурван хүний аминд хүрчээ.

 

 

Цагдаагийн ажилтан найз бүсгүйтэйгээ маргалдаж, улмаар зөвшөөрөлгүйгээр галт зэвсгээ ашигласан байна.

 

Тэрээр найз бүсгүй болон түүний ээж, эгчийг нь буудаж, шархдуулсан гэнэ. Амиа алдсан гурван хүний нэг нь эмэгтэйн аав байсан бол харин үлдсэн хоёр хүн нь хэрэг болох газрын ойролцоо явж байжээ.

 

Ийнхүү гурван хүний аминд хүрснийхээ дараа цагдаагийн ажилтан өөрийнхөө толгой тус газар руу буудаж, амиа егүүтгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Албаны төлөөлөгч “Халдлага үйлдсэн цагдаагийн ажилтан хэдхэн хоногийн өмнө найз бүсгүйгээсээ салсан. Тэрээр салалтынхаа өшөөг авахын тулд ийнхүү найз бүсгүйнхээ эцгийг хөнөөсөн. Хэргийг шалгаж байна” гэж мэдэгдсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ах дүү нараараа нийлж элдвээр хэлдэг, ажлынх нь онцлогийг ойлгодоггүй эрх авгай байсанюм байгаа биздээ! Монголд ч зэвсэгтэйсэн бол, ах дүүсийн олноор гэр бүлийн ил далд хүчирхийлэл их байдаг шүү дээ! Ийм зүйлийг мэдэрсний хувьд заримдаа ч зэвсэг юм уу, өөр аргатайсан бол, хүнийг эсч, өөрийгөө үгүй хиймээр үе байдаг л юм даа!
2017-11-20