Хойдоос оргосон цэрэг солонгос кино үзэхийг хүсчээ
2017-11-22

Хойд Солонгосын цэрэг энэ сарын 13-нд хоёр Солонгосын цэрэггүй бүсэд нэвтэрч улмаар Өмнөд Солонгосын цэргүүдэд баригдсан юм. Зөвшөөрөлгүй хил давсан цэрэг олон удаа буудуулсан байсан бөгөөд Сөүлийн тал цэргийн амийг аврахын тулд хэд хэдэн удаа мэс засал хийсэн билээ.

 

 

Цэргийн биеэс “АК-47” бууны таван ширхэг сум гаргаж авсан бол гэдэс дотроос нь 27 см урттай туузан хорхой болон бусад жижиг хэмжээтэй хорхойг илрүүлж, улмаар амжилттай цэвэрлэжээ.

 

Тэгвэл хойдоос оргосон цэрэг ухаан орсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Цэргийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тэрбээр ухаан орсон даруйдаа эмч нараасаа Өмнөд Солонгос кино үзэх болон “К-ПОП” дуу сонсохыг хүссэн талаар албаныхан уламжлав.

 

Ийнхүү цэрэг өмнөдийн соёл урлагийг сонирхож байгаа нь хоёр Солонгосын хил дээр байрлах чанга яригчтай холбоотой хэмээн таамаглаж байна. Учир нь өмнөдүүд ухуулга хийхийн тулд сүүлийн үед хит болж буй дууг цацдаг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Iim l ah nar tsergees orgoj baidiim bh da
2017-11-23
Tseren:
Yaltchgui l zaluu xunii genen baidal bna daa xoorxii dongoj uxaan orood l uxexee ch medexgui guij bdag
2017-11-22
Зочин:
Huurhiig burhan urshuuj uhaan orson ni ashgui dee...uhel sehliin zaag deerees serenguutee kino duu yu...kkk...argagui zaluu saihan nasaa gej....
2017-11-22
иргэн:
Өрөөнд өнгөт зурагтаар үзүүлэх болж дээ
2017-11-22