Ким Чен Ун, Трампын хэн нь “Оны хүн”-ээр тодрох вэ
2017-12-06

“TIME” сэтгүүл жил бүр “Оны хүн”-ийг  тодруулдаг уламжлалтай билээ. 1927 оноос эхлэн тус сэтгүүл "Оны хүн"-ийг тодруулж иржээ. 

 

 

Энэ долоо хоногт“Оны хүн” тодрохоор болсон хэмээн “www.koreatimes.co.kr” сайт мэдээлэв. Тус сэтгүүлээс мэдэгдэж буйгаар “Оны хүн”-ий төлөө хоёр эрхэм хүчтэй өрсөлдөж буй гэнэ. Гол өрсөлдөөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны хооронд болж байна.

 

Цагаан ордны тэргүүн өнгөрсөн оны “Оны хүн”-ээр тодорсон билээ. Дэлхий нийтээрээ Трамп болон Ким Чен Ун нарыг хэрхэн хоорондоо сөргөлдөхийг харсан гэхэд болно.

 

Трамп, Ким Чен Уныг “Пуужинтай хүн, “Өвчтэй гөлөг” гэх мэтээр гутаан доромжилсон. Харин Ким Чен Ун цөмийн туршилт хийхээс гадна хоёр  ч удаа Японыг давуулан пуужин харвасан билээ.

 

“Time” сэтгүүлийн  уншигчдын санал асуулгаар Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү 32 настай Мухаммед бен Сальман Аль Сауд тодроод байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн онд интернэт санал асуулгаар“Оны хүн”-ээр тодорсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөгшин залуу 2 балайг хамт цаазлахсан
2017-12-06