Гавьяат тамирчин П.Орхонд 3 өрөө байр бэлэглэв
2017-12-20

Чөлөөт бөхийн “Парис-2017” ДАШТ-ий аварга, Монгол Улсын Гавьяат Тамирчин П.Орхонд Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл болон бизнес эрхлэгчид гурван өрөө байр гардуулан өгсөн байна. “Sunshine Village” хотхонд байрлалтай 160 сая төгрөгийн байр нь Алтан Соёмбо шагналын хамтаар түүнд ирсэн юм.

 

 

Тэрбээр энэ жил оролцсон бүх тэмцээндээ түрүүлж, босоо байсан юм. Уг амжилтуудаараа энэ жил МУГТ цол тэмдгээр шагнуулснаас гадна, “Батсол ХХК”-аас Ланд Крузер-200 авто машин бэлэглэж байсан. Мөн энэ оны спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ Чоно-2017”-д шилдэг эмэгтэй тамирчин ангилалд нэр дэвшээд байгаа билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
бүсгүй:
Тэнэг маанагууд багш эрдэмтэд инженер эмчийг дэмж наад бөх чинь их удаж олимпийн медаль авна өөр ид шидгүй ОЮУНЫ ХҮМҮҮСИЙГ ДЭМЖИЦГЭЭ
2023-11-06
Soliorol:
Odoo bolio. Tarhitai humuusee demj
2017-12-20
vovik:
Zuvuu zuv nudee olson gavya shagnal uramshuulaluudiin ugch dusalsan huls hudulmur buriin unelj baih heregtei gadniihand aliin bolgon munguur zoduulj tamirchidaa aldaj baihavdee
2017-12-20
Монгол:
Үнэхээр агуу тамирчин охин шүү. Ийм залуусыг урамшуулалгүй яах вэ? Улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе?!
2017-12-20