Хэлмэгдүүлэлт дахин давтагдах ёсгүй
2018-01-12

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.  Уг хууль хоёр жил хэрэгжих хугацаатай бөгөөд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүдэд нэг удаад 40-80 сая хүртэл төгрөгийн  нөхөн олговор олгох юм.  Хуулийн хугацаанд хэлмэгдэгчдийн ар гэрийнхэн гомдол гарснаар нөхөн олговор олгогдоно.

 

Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд “Хэлмэгдүүлэлт дахин давтагдах ёсгүй.  Миний өвөө Гомбо гэдэг хүн хэлмэгдэж, хоёр дүүгийн хамт баригдан, шоронд хоригдож тарчилж байсан. Энэ хуулийг санаачилсан Н.Энхболд, Д.Сарангэрэл гишүүн нарт баярлалаа” гэлээ.

 

Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар Нэмэгдэл олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
60тэрбум80 сая төгрөг ямар агуу шуналтан бэ? Хэлмэгдүүлэлт 4 жилийн давтамжтайгаар өнөөдөрийг хүртэл үргэлжлэн явж байгааг харахгүй сохор болсон уу? гэж асуух байна, Газаралбан тушаал=наймаачин
2018-01-12
Зочин:
sanjmytav gishuun baihgui yu te
2018-01-12