Трамп сэтгэцийн эрүүл мэндийг шалгах тестийг 100 хувь амжилттай бөглөжээ
2018-01-17

Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа эрүүл мэндийн үзлэгт орсон билээ.

 

 

Уг эрүүл мэндийн үзлэгийг Цагаан ордны эмч Ронни Жэксон ахалсан юм.

 

Энэхүү үзлэг гурван цаг орчим үргэлжилсэн бөгөөд Ронни Жэксон эмч өчигдөр үзлэгийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ.

 

Тэрбээр “Ерөнхийлөгчийн эрүүл мэнд маш сайна байна. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажиллах боломжтой” гэж хэлэв.

 

Трампын биеийн эрүүл мэндээс илүүтэй сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь олон нийтийн анхаарлыг татаж буй. Энэ талаар эмч Ерөнхийлөгчийн сэтгэцийн эрүүл мэнд тун сайн байна. Тэрбээр бүх сорилуудыг тун амжилттай давж, өөрийгөө энэ улсыг удирдан чиглүүлэхэд асуудалгүй гэдгээ баталсан” гэж хэлжээ.

 

Трамп сэтгэцийн эрүүл мэндийг шалгах 30 асуулттай тестийг 100 хувь амжилттай бөглөсөн аж.

 

Харин тэрбээр “Ерөнхийлөгч ажлын ачаалал зэргээс шалтгаалан заримдаа түргэн хоол идэж, буруу хооллодог. Тэрбээр энэ үйлдлээ засч, илүү эрүүл хүнс хэрэглэх шаардлагатай байна. Би энэ талаар түүнд хэлсэн. Ерөнхийлөгч илүүдэл жингээс өөр асуудал байхгүй” гэсэн байна.

 

Трампын биеийн өндөр 188 см бол жин нь 108 кг аж.  Цагаан ордны тэргүүн ойролцоогоор 5-7 кг хасах шаардлагатай гэнэ. “Зөвхөн зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөний тусламжтай дээрх жин хасна” гэдгийг Ерөнхийлөгчид сайн ойлгуулсан гэдгийг эмч онцолжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
muu test bna
2018-01-17