Өнөөдөр болох зарим үйл явдал
2018-01-18

09:00 цагт “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн Төрийн ордоны Их танхимд  эхэлнэ. 


09.00 цагт Хотын дарга Буриадын Ерөнхийлөгчийг Нийслэлийн засаг даргын Тамгын газарт хүлээн авч уулзана. 


09.00 цагт Хужирбулан дахь сургалтын төвд Зэвсэгт хүчний 2018 оны аварга шалгаруулах уралдаан тэмцээний нээлтийн ажиллагаа болно.


 09:00 цагт “Blue sky” зочид буудлын “Diamond” танхимд “Буриадын Хөрөнгө Оруулалтын Боломжууд” сэдэвт бизнес-уулзалтыг зохион байгуулна.


09:00 - 10:30 цагт "Тэргүүний Биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг бусад байгууллага, иргэдэд танилцуулж туршлага судлуулах" арга хэмжээ Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт болно.


10.00 цагт Сонгинохайрхан дүүрэгт агаарын чанарын суурин станц суурилуулна.


11.00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 17 дугаар цэцэрлэгийн барилгад их засвар хийх төслийн гэрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар гарын үсэг зурна.


14:00 цагт Р.Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллеж Үнэт эдлэлийн мэргэжлийн дархан бэлтгэх орчин үеийн дадлагын газрынхаа нээлтийг хийнэ.


14.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, согог заслын тасгийн санаачлагаар “Спортын гэмтлийн үеийн эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвийн хүрээнд “Өвдөгний үений гэмтлийн оношлогоо, эмчилгээний асуудлууд” семинар зохион байгуулагдана. 

Shuud.mn
Сонин хачин