ФОТО: Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа эхэллээ
2018-01-26

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Үндэсний уламжлалт цагаан сарын баярыг угтсан үзэсгэлэн худалдаа дүүргүүдэд гарч эхэллээ. Тухайлбал,  Архангай аймгийн Тариат сумын иргэд Бөхийн өргөөний гадна талбайд  цагаан идээний үзэсгэлэн худалдаагаа дэлгэлээ.

 

Өнөөдөр тус үзэсгэлэнгийн нээлт болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин Тариат сумын Засаг дарга Г.Алтан-Очир болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд уламжлалт арга технологиор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулж, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч хоёр ямар нэгэн шат дамжлаггүйгээр холбогдож худалдан авалт хийгдэж байгаагаараа онцлогтой юм. Дашрамд дурдахад, Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаанд аймгийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр хоёр удаа шалгарсан цагаан идээ юм.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
цагаан идээгээ авч идэж чадахгүй бол баасаараа бордсон хятад ногоо жимсээ идсэн болоод дуугүй хэвтэж бай,,,
2018-01-29
zocnin:
doorxi setgegdel arai ygyi blgyi dee syyn tsagaan buyandaa buzar hiihgyi blgyi gej bodoj bna shyy de
2018-01-27
zocnin:
mongolcnuud maani idee unadaa saihantai elbeg delbeg ard tymen bilee. gadnaas ireed tsagaan ideegee mongol honinii maxaa l idexiin tyys boldog . harin tsagaan ideegee beltgehdee aryun tsewriin orcnnig sain sahij bgaarai . haaya ys noos yalaa metiin hacnirtai bdag ni jaahan tiimhen tyynees amt bol haanaas cn ideegyi zowhon mongoliin tansag hyns shyy amjilt hysen er ni tegeed sawlagatai bolcnihwol byyr cn goy
2018-01-27
Зочин:
Ер нь хулхи талруугах гэж мэд Тэгсэн хир нь үнэтэыг нь яанаа. Бас хажуугаар хотын утаан шингэж гүйцэх биз Архангай зуд боллоо гээд үнэгүй өвс аваад байсан чинь яадаа бараг аймгаараа орж ирээд наймаа хийж байна бусуу.Татвар ав.
2018-01-26
Зочин:
Худлаа, худлаа. Дандаа хуурамч, заль, мэх хэрэглэсэн улсууд. Ард түмнээ, адилхан амьдарч байгаа хүмүүсээ шулах гэсэн сэтгэлгүй хүмүүс байдаг юм билээ. Эдгээр иргэдтэй худалдаа наймаа хийх гэж байгаа хүмүүс анхааралтай, болгоомжтой, сайн судалж байж худалдаа наймаа хийгээрэй. Заавал хөдөөнийхнөөс цагаан идээгээ авах шаардлага байгаа ч юм уу? үгүй ч юм уу?
2018-01-26
зочин:
цагаан идээгээ авч идэж чадахгүй бол баасаараа бордсон хятад ногоо жимсээ идсэн болоод дуугүй хэвтэж бай,,,
Зочин:
gips hiij hataadag bj magadgui tsab tsagaan hatsani daraa ogt emtrrdeggui yum bnalee bi tegj hulhidulsan. udaatai shu anhaaraltai handarai
2018-01-26
Зочин:
Хөдөөнийхөн зарах ааруландаа шүдний хэв авдаг гипс хийж аривжуулж барьцалдуулдаг тул олон түмэн болгоомжтой байна уу!
2018-01-26