Нидерланд дугуйч сэхээн амьдруулахаас гарлаа
2018-01-27

Нидерланд улсын болон BMX багийн дугуйч Еллэ ван Горком сэхээнд орсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр комын байдлаас гарч, амь нас эрсдэх аюул ард үлдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ бүрэн эдгэртэл дахин цаг хугацаа хэрэгтэй талаар холбогдох хүмүүс уламжиллаа.

 

 

Өдгөө 27 настай Горкомын хувьд эдгэрэл сайн байгаа, үхлийн аюулыг давсан хэмээн Нидерланд улсын дугуйн холбоо өөрсдийн вебсайтаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна. Горком нь 2016 оны Риогийн Олимпод мөнгөн медаль авч байсан юм. Харамсалтай нь тэрбээр 1 сарын 9-нд Арнхэмийн дугуйн зориулалтын талбайд бэлтгэл хийж байх үеэрээ осолдож эмнэлэгт хүргэгдээд байсан билээ.

 

Түүнээс хойш хэдэн өдрийн турш комын байдалтай байсан тамирчны хувьд нүүр, гавлын яс болон хавиргаа хугалж мөн элэг, бөөр зэрэг дотоод эрхтнүүдээ гэмтээгээд байсан юм.

 

Хэдийгээр комын байдлаас гарсан боловч эдгэртэл багагүй хугацаа зарцуулагдахаас гадна бүрэн эдгэрнэ гэсэн баталгаа байхгүй гэж Нидерландын дугуйн холбооноос нэмж мэдэгдсэн юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
wkmoney.club6568654447785 site ruu orood burtguuleed mongo hiigeerei. bolomjiin sanagdsan shuu. ajilgui humuust bolomj shuu
2018-01-28