Сөүл хотноо Ким Чен Уны зургийг галдан шатаажээ
2018-02-12

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо хэсэг иргэн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун болон тус улсын төрийн далбааг галдан шатааж, дургүйцлээ илэрхийлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Жагсагчид удирдлагуудаа “Пхеньянтай хэтэрхий ойртон дотносч, ард түмнээ эрсдэлд оруулж байна” хэмээн буруутгасан байна.

 

Тус улсын Пёнчан хотноо 23 дахь удаагийн өвлийн олимп зохион байгуулагдаж буй бөгөөд цагдаагийнхан зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан иргэдийг тараах үеэр мөргөлдөөн үүсчээ.

 

 

Цагдаагийнхан эмх замбараагүй байдал үүсгэсэн хэд хэдэн иргэнийг хүчээр баривчлан, бусад жагсагчдыг нь албадан тараасан гэнэ.

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ё Чен Өмнөд Солонгост хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр Хөх ордны тэргүүн Мүүн Жэ Интэй уулзах үеэрээ түүнийг эх орондоо урьсан аж.

 

Уг урилгыг Ким Чен Ун өөрөө өгсөн талаар Ким Ё Чен Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Durakuud....neg undesten baij negden niilehiin orond dotnosloo gej durguitsej baidag....haa gazar durakuud baihiimaa...
2018-02-19