ТРАМП-КИМ нарын уулзах боломжтой газруудыг НЭРЛЭЛЭЭ
2018-03-15

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нар ирэх тавдугаар сард уулзахаар тохиролцоод байгаа юм. Удирдагчид хаана уулзах нь олон улсын анхаарлыг татсаар. Тэгвэл Америкийн “www.nytimes.com” сайтад Трамп, Ким Чен Ун нарын уулзах боломжтой газруудыг нэрлэжээ.

 

Трамп өнгөрсөн 2016 онд зохион байгуулагдсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 2017 оны нэгдүгээр сарын 20-нд албан ёсоор тангарагаа өргөсөн билээ. Харин Ким Чен Уны эцэг Ким Чен Ир 2011 онд таалал төгссөнөөр залуу Ким тус улсын гурав дахь үеийн удирдагчаар сонгогдсон  юм.

 

Хоёр Солонгосын ЦЭРЭГГҮЙ БҮС

 

 

Хоёр Солонгосын цэрэггүй бүс гэгддэг Панмунжом тосгонд АНУ, Хойд Солонгосын удирдагчид уулзах өндөр магадлалтай байна. Хоёр Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн сард уг бүс нутагт уулзсан билээ. Энэхүү бүс нутаг өндөр хамгаалалттай учир удирдагчид уулзахад ямар ч бэрхшээл учрахгүй юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин “Пёнчан”-ы олимпийн үеэр “Би залуу Кимтэй уулзахын тулд Панмунжом тосгонд очиход бэлэн” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Хойд Солонгосын нийслэл ПХЕНЬЯН хот

 

 

Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо Дональд Трамп айлчилж, улмаар тус улсын удирдагчтай уулзвал үнэхээр олон улсын анхаарлыг татсан үйл явдал болох юм. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Жемми Картер, Билл Клинтон нар Пхеньян хотноо зочилж байсан удаатай. Ерөнхийлөгч нар 2000 болон 2007 онд зохион байгуулагдсан Солонгосын дээд хэмжээний уулзалтад оролцож байсан юм. Пхеньян хотноо айлчлахыг Трамп ихээхэн хүсч байгаа. Мөн Хойд Солонгосын албаныхан Трамп эх оронд нь айлчилвал цэргийн сүрт жагсаал хүртэл зохион байгуулахаа амлаад байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлеин Албрайт 2000 онд Пхеньян хотноо ажлын айлчлал хийх үеэрээ удирдагч Ким Чен Иртэй уулзаж, баллистик пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахыг уриалсан удаатай.

 

Өмнөд Солонгосын ЧЕЖҮ арал

 

 

Өмнөд Солонгосын аялал жуучлалын гол бүс гэгддэг Чежү арал дээр удирдагч нарыг уулзахыг уриаллаа. Уг арал үзэсгэлэнтэйгээс гадна хүн ам багатай учир уулзалтын үеэр аюулгүй байх нь тодорхой.

 

АНУ-ын нийслэл ВАШИНГТОН хот

 

 

Дональд Трамп эрхэм зочноо Вашингтон хотноо байрлах Цагаан ордондоо хүлээн авах сонирхолтой байгаа. Хэрвээ уг саналыг Ким Чен Ун хүлээн авбал тэрбээр удирдагч болоод анх удаагаа гадаад улсад төрийн айлчлал хийх юм. АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 2000 онд Хойд Солонгосын маршил Жо Мэй-рокийг Цагаан ордондоо хүлээн авч байжээ. Тэрбээр Цагаан ордонд зочилсон анхны Хойд Солонгосын нөлөө бүхий эрхэм юм.

 

БНХАУ-ын нийслэл БЭЭЖИН хот

 

 

Трамп, Ким нарын уулзах боломжтой дараагийн орноор Хятадын Бээжин хотыг хэмээн олон улс үзэж байна. Хятад нь Хойд Солонгосын цорын ганц холбоотон орон юм. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа улам ойр дотно болсон. Найрсаг харилцааны үүднээс Ким Чен Ун анхны гадаадах төрийн айлчлалаа Бээжин хотноо хийх магадлалтай.  Хятад улс 10 жилийн өмнө Хойд Солонгосын асуудлаарх зургаан талт уулзалтыг эх орондоо зохион байгуулж байсан. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Цөмийн асуудлыг энхтайвнаар зохицуулахаар тасралтгүй хүчин чармайлт гаргаж байна” хэмээн мэдэгджээ.

 

Швейцарийн ЖЕНЕВ хот

 

 

Швейцарийн төвийг сахисан Женев хот 1985 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейган, ЗХУ-ын удирдагч Михаил Горбачев нарын дээд хэмжээний уулзалтын амжилттай зохион байгуулж байсан. Мөн Женев хотноо Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн 1990 оны үед суралцаж байсан учир тэрбээр энэ хотноо элэгсэг хандаж магадгүй.

 

ОХУ-ын нийслэл МОСКВА хот

 

 

Хойд Солонгосын удирдагчдад хааяа ОХУ-д очдог байв. Гэхдээ Ким Чен Ун хараахан ОХУ-д айлчлаагүй байна. Москва хотноо 2015 онд дэлхийн II дайны үед нацист Германыг ялсаны 70 жилийн ойн баярын үеэр Ким Чен Ун тус хотноо айлчлахаар төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгаанаар айлчлалаа цуцалсан юм. Харин Дональд Трампыг ОХУ-ын тусламжтай 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан хэмээн буруутгадаг.

 

Шведийн нийслэл Стокгольм хот

 

 

Швед бол АНУ болон Хойд Солонгос хоёрын хоорондох гол зуучлагч улс юм. Өмнө нь АНУ, хоёр Солонгосын төлөөлөгч нарын уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулж байсан. Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Рой Ён Хо тун удахгүй Шведэд айлчлах бөгөөд уг айлчлалынхаа үеэр удирдагч нарын уулзалтыг зохион байгуулах асуудлаар ярилцаж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

 

Монгол Улсын нийслэл УЛААНБААТАР хот

 

 

Монгол Улс нь БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг. Монгол Улс сүүлийн жилүүдэд төвийг сахих бодлого баримталж, АНУ, Хойд Солонгостой найрсаг харилцаатай байдаг.  Тус улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Улаанбаатар хотноо Трамп, Ким Чен Уны уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй буйгаа уламжилсан.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ebi:
Битгий горьд,,,,,,,,,,
2018-03-16
ene:
ene yasan ih sanaat ve. uls tuluulj yarival battulga l yarimaar yum
2018-03-15
Тарвага монголыг мэддэг юмуу
2018-03-15
ene:
ene yasan ih sanaat ve. uls tuluulj yarival battulga l yarimaar yum
talkh , boowoo bodokhoos uur yumguiy bolchikhoji dee mongolchuud mini , manayd khiiwel mun saykhan daa
2018-03-15
энэ 2 цаашаа .мануус нь тайван амьдарья.аягүй бол толгойтой бүхнийг нь хотоос гар гээд баларсан юм болно.тэр глоболчлал энэ тэр нь энэ 2-т хамаагүй шүү.Сургууль,цэцэрлэг,ажил төрөл гээд л хамаг юм замбараагаа алдана.Тэр Бээжин,Москвадаа л хийнэ биз.Мануусаас холуур ,холуур ,холуур.Би тайван баймаар байна.Дээр нь манай хэдийн хаврын юм нь хөдлөөд юу ч хийж мэднэ.
2018-03-15
Их мэдрэмжтэй байна, түгжрэл бага байх үеийн зураг байна.
2018-03-15
Тайрдас пздагийн ээлжит шоу
2018-03-15
судлаач:
Гол нь Монгол ямар ч баталгаа өгөхгүй, чадамжгүй газар. нөхөр Кимийг чад хийх сонирхол сөргөлдөгч талуудад байгаа тул энд ирээд гэдсээ хүүлүүлэх үү? Элбэг хошгирдог ш дээ монгол хууртаж чад хийлгүүлдэг үлгэр явж байна.
2018-03-15
holuur holuur 2 uuliin dunduur
2018-03-15
тарвага л шоудсан болохоос хэн ч боломжтой гээгүй шүү дээ.
2018-03-15