Мэрия Кэри сэтгэцийн өвчнөө эмчлүүлнэ
2018-04-12

Америкийн дуучин Мэрия Кэри олон жилийн турш шаналгаж байсан өвчнөө эмчлүүлэхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр энэ талаараа “PEOPLE” сэтгүүлийн эрхлэгчтэй ярилцлах үеэрээ дурссан байна.

 

Дуучин эмэгтэй 17 жилийн өмнө сэтгэцийн өвчтэй гэх оноштой болжээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр өвчнөө ялан дийлэхийн тулд тасралтгүй уран бүтээлээ гаргаж, завгүй ажилласан гэнэ.

 

Мэрия “Өвчнөө мартахад минь миний дуу, тайз болон фэнүүд минь тусалж байсан. Би эм уухаас татаглзаж, эмчид үзүүлэхээс ч татгалзсаар ирсэн. Энэ бүхэн надад хэцүү байсан. Миний өвчин даамжирч, илүү хүнд шат руугаа орох вий дээ хэмээн айдаг байлаа. Би их өвддөг байсан. Харин одоо энэ бүх сэтгэлийн зовиураас салахаар зориг шулуудсан. Би одоо урт хугацааны эмчилгээ хийлгэнэ” гэж ярьжээ.

 

Дуучны экс нөхөр, хөтлөгч Ник 2015 онд Мэрия Кэриг сэтгэцийн өвчтэй хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин