Кардашиан хүүхдүүдийнхээ хамт БАЯРАА ТЭМДЭГЛЭВ
2018-05-14

Олон улсын “Ээжүүдийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг Америкийн реалити шоуны од Ким Кардашиан зүгээр ч нэг өнгөрөөхийг хүсээгүй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр гэр бүлийнхээ хамтаар Лос Анжелес хотноо үдэшлэг зохион байгуулжээ.

 

Гурван хүүхдийн эх Кардашиан анх удаагаа хүүхдүүдийнхээ хамтаар авахуулсан гэрэл зургаа өөрийн 100 сая дагагчтай инстаграм, твиттертээ  хуудастаа байршуулсан байна.

 

Кардашиан том охин Норт Уэст, хүү Сэйнт Уэст болон өнгөрсөн нэгдүгээр сард тээгчийн эхийн тусламжтай өлгийдөн авсан Чикаго Уэстийн хамтаар авахуулсан зургаа нийгмийн сүлжээндээ нийтлээд “Хүүхдүүд минь” хэмээн бичжээ.

 

Харин уг зурагны дор хүүхдүүдийн эцэг, реппер Кейни Уэст “Миний амьдрал” гэх зурвасыг үлдээсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин