Сургуулийн дээврийг ашигласан шинэ ШИЙДЭЛ
2018-05-22

Монголын болон АНУ-ын таван компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн СХД-ийн 25 дугаар хороонд байрлах 104 дүгээр сургуулийн дээвэр дээр хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай байгуулан энэ сарын 20-нд хүлээлгэн өгчээ. 

 

 

104 дүгээр сургууль нь шинээр баригдсан бөгөөд 2015 оноос тус сургуулийн барилгын гүйцэтгэгчээр “Фужи Алтай” ХХК ажиллаж, энэ оны нэгдүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Сургуулийн барилгын ажлыг Улсын төсвөөр хийж гүйцэтгэсэн ч сургуулийн ашигтай талбай буюу дээврийг “Фужи Алтай” ХХК, “Эс Жи Ай Фраантинеэ Кээпитэл” /SGI Frontier Capital/, “Баяат Фаундэйшн /Bayat foundation/, “Премиум групп” ХХК,  “Мехлопат” ХХК гэсэн Монголын 3, АНУ-ын 2 компани өөрсдийн хөрөнгөөр хамтран хийж, гүйцэтгэжээ. Уг компаниуд өөрсдийн санаачлагаар, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт 87 сая төгрөгийн өртгөөр Монголд анх удаа сургуулийн дээврийг ашиглалттай талбай болгосон буюу мини хөлбөмбөг, сагсан бөмбөг, уулзалтын талбай, чийрэгжүүлэх тоглоомын талбай болгон тохижуулж, 104 дүгээр сургуульд бэлэглэсэн аж.

 

БНСУ-д зай талбайг хэрхэн ашигтайгаар ашиглахыг бодитоор үзүүлдэг. Харин манай Улсад сул зай талбай их ч түүнийгээ хэрхэн ашиглаж, ашигтай талбай болгох арга ухаанаа олдоггүй гэж хэлж болно. Монголдоо анх удаа сургуулийн дээврийг ашигтай талбай болгон тохижуулсан энэ ажлыг олон нийт сайшааж байгаа ч нөгөө талдаа хүүхдүүд дээврээс унаж бэртэх, сургуулийн дээвэр нурах аюултай гэж зарим хэсэг нь шүүмжилж байна. Тэгвэл сургуулийн дээврийн талбайн тохижилтыг хэрхэн хийж, бүтээсэн болон гарч болох эрсдлийг хэрхэн шийдсэн талаар “Фужи Алтай” ХХК-ийн захирал Д.Гэрэлт-Одоос тодрууллаа.

 

Тэрбээр “Манай компани АНУ-ын Firestone Building Products компанийн  дээвэр болон ус тусгаарлалтын шилдэг системээр, дээврийн болон ус тусгаарлах зориулалттай ЭПДМ хуйлмал материалын технологиор 104 дүгээр сургуулийн талбайг тохижуулсан. Аливаа барилга, байгууламжыг барихад ус тусгаарлалт маш чухал. Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай РабэГаад ЭПДМ /RubberGard EPDM by FBP/ хуйлмал материалын технологи, систем нь 50-70 жилийн эдэлгээ даах ба хавтгай дээврийг ашиглах боломж олгодог. Мөн олон нийт хүүхэд дээврээс унаж бэртэх эрсдэлтэй гэж үзэж байна. Бид бүхий л эрсдлийг тооцоолж инженерийн шийдлээр, ерөнхий төлөвлөгөөний зургийн дагуу ажилласан. Зургаа гаргаад мэргэжлийн байгууллагаар батлуулж, ажлаа эхлүүлсэн. Мэргэжлийн байгууллагууд, Улсын комисс ямар ч эрсдэлгүй гэж үзэн энэ оны нэгдүгээр сард хүлээн аваад байгаа. Олон нийт өмнө нь баригдчихсан байсан сургуулийн дээврийг тохижуулсан мэт ойлгоод байна. Манай компани өнөөгийн энэ сургууль баригдсан талбай хогийн цэг байхаас нь барилгын ажлыг эхлүүлсэн. Тиймээс ажлаа эхлэхдээ л сургуулийн дээврийг ингэж тохижуулахаар зургаа гаргаж батлуулсан учраас бүхйи л эрсдлийг тооцоолж, хамгаалалтыг маш сайн хийсэн” гэв.

 

 

Сургуулийн гаднах талбай хомс өнөө үед дээврийг ингэж ашигласан нь зөв санагдаж байна. Хавтгай дээврийн 30 хувийг заавал ашиглах тухай хууль байдаг. Тиймээс өөр бусад сургуулийн дээврийг ч ийнхүү тохижуулж болно гэдгийг Д.Гэрэлт-Од захирал хэлж байлаа.  Сургууль гэлтгүй хавтгай дээврээ амралтын бүс болгох, цэцэг, ногоо тарих, зүлэгжүүлэхийг хүсвэл АНУ-д үйлдвэрлэсэн дээврийн болон ус тусгаарлах зориулалттай ЭПДМ хуйлмал материалийг ашиглах боломжтой аж. Тус материалыг 6 м х 30,5 м ба 9 м х 30,5 м харьцаатай үйлдвэрлэдэг тул уулзвар, залгаас маш цөөн гарах ба уснаас найдвартай хамгааллаг. Хасах 50 хэмд хөлдөхгүй, хагарахгүй, ан цав үүсдэггүй байна.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Julia:
Үүнийг 5 компани хөрөнгшөөр хийсэн байна.
2018-05-22
Terbishdagvad amjilt khusye! 170 tsetserlegiin zaal bas goe bolson baina lee.
2018-05-22
Julia:
Үүнийг 5 компани хөрөнгшөөр хийсэн байна.