Ч.Хүрэлбаатар: Зээлийн хүүг бууруулах боломжийг бүрдүүлнэ
2018-06-15

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар М.Оюунчимэг гишүүний “Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслооВалютын нөөц гурван тэрбум ам.доллар хүрсэн байна. Бодлогын хүүг 10 хувиар хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Бодлогын хүү хадгаламжийн хүүгээс доогуур байгаа.  Ингэснээр зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлж байна. Дараагаар нь гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-Монголын банкны салбарт шударга өрсөлдөөн байхгүй. Дан ганц дээд таазыг тогтоож болохгүй. Бид Төрийн банк байгуулсан. Энэ банк төрд, ард иргэддээ үйлчилдэг байх хэрэгтэй. Гэтэл арилжааны банкуудтай адил ажиллаж байна. Банкны дотоод зардлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч  байна вэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Өмнө нь зээлийн аваач гэсэн реклам явдаггүй байсан. Харин эдийн засагт эерэг нөлөө гарч ирүүт телевизээр зээл авах сурталчилгаа явж байна. Төрийн банк дээр очиход 76 захирал байсныг 46 болгож бууруулсан. Менежмент, компанийн засаглал нь хоцорсон. Одоогийн Төрийн банкны удирдлагууд сайн ажиллаж байгаа. Төрийн банкийг хувьчлах хэрэгтэй гэж үзэж байна. Ипотекийн зээлийн чиглэлд  хямд эх үүсвэр гаднаас оруулж ирэх боломж байгаа. Цаашдаа зээлийн хүүг бууруулах боломжийг бүрдүүлнэ.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Өнөөдөр банкууд өртэй аж ахуйн нэгжүүдэд зээл өгөхгүй байна. Зээлийн хүүгийн дийлэнхийг иргэдийн зээл эзэлж байна. Хаврын чуулганаас өмнө зээлийн хүүг бууруулах талаар чиглэлийг Монголбанкинд өгмөөр байна. Мөн ипотекийн зээлийн асуудлаа дахин хэлэлцэх хэрэгтэй.

 

Ийнхүү УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Дараагаар нь Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
1:
hichneen jil eniig yarij songogdoj ard irgediig huurch, luivardaj baina vee.
2018-06-16