АН хаврын чуулганыг дүгнэнэ
2018-06-18

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл,  2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар санал солилцжээ.  2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулиудын тухайд, Татварын багц хуулийн шинэчлэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон     Захиргааны ерөнхий  хуульд  нэмэлт, өөрчлөлт  оруулах зэрэг хуулийн төслүүдийг анхаарч ажиллаж байгаа гэнэ. 

 

 Түүнчлэн хурлаар УИХ-ын  хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн  хуулийн төслүүд болон бусад тогтоолуудын талаар бүлгийн гишүүдийн байр суурийг нэгтгэж, нэгдсэн дүгнэлтийг ирэх долоо хоногийн даваа гарагт  танилцуулахаар болжээ. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин