Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг баталлаа
2018-06-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны дүгнэлтийг гишүүн А.Ундраа танилцуулав. Дараагаар нь зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. 

 

Ингээд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг бүхэлд нь батлах саналыг гишүүдийн 66 хувийн саналаар дэмжив. Мөн дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин