АНУ-д халдлагын улмаас таван сэтгүүлч амиа алджээ
2018-06-29

АНУ-ын Мэрилэнд мужийн Аннаполис хотын “Capital Gazette” сонины байр халдлагад өртсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Нэг этгээд сонины байр руу нэвтэрснийхээ дараа гал нээж, тэсрэх бөмбөг тэсэлсэн аж. “Уг халдлагын улмаас таван хүн амиа алдаж, олон хүн шархадсан” хэмээн хотын Цагдаагийн газраас уламжлав.

 

Амиа алдагсад бүгдээрээ сэтгүүлчид гэнэ.

 

Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан 30 орчим насны цагаан арьстай эрийг баривчлан, шалгаж эхэлжээ. Гэмт этгээд Мэрилэн мужид амьдардаг гэнэ.

 

Халдлагатай холбогдуулан уг барилгаас 170 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Гадаадад болохоор хэрэг бүртгэл ч эхлэж амжихгүй хэн буруутай нь тогтоогдоод бараг яллах ажилдаа орох юм. Манайд болохоор хэргийн газар дээрээ гардуулсан бараг л цустай хутгаа түрийлчихсэн нөхрийг л батлан даалтанд гаргаад л хэрэг бүртгэл явагдаж байна мэдээлэл өгөх боломжгүй гэх юм. Улмаар тухайн хэргийн шүүх 80 удаа товлогдож мөн төчнөөн удаа хойшлох юм. Монголын хуулийн байгууллага, шүүх засаглалд нэлээд гажуудал байна аа даа? Эрүүгийн салбарынхан, шүүгч, прокурорууд хоорондоо хэрэг л наймаалцдаг юм биш үү? Сэжигтэн бол мөнгөө л бэлдэж байхад шүүхийг яаж л бол яаж удирддаг. Бараг л камерын өмнө хүн хутгалчихсан байхад дараа нь тэр хүнийг хутган дээр халтирсан байхаар хэрэг бүртгэлд баримтжуулах юм. Мэдэхгүй. Бид ямар нийгэмд амьдраад байна даа?
2018-06-29