ДАШТ-2018: Шинээр төрсөн бүргэдэд ОХУ-ын хаалгачийн нэрийг өгчээ
2018-07-06

ОХУ-ын нийслэл Москва хотын амьтны хүрээлэнд шинээр мэндэлсэн бүргэдэд Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач Игорь Акинфеевын нэрийг өгсөн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Энэ талаар тус хүрээлэнгийн захирал Светлана Акулова хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Хаалгач Игорь Акинфеев багаа шигшээ наймд шалгарахад гол үүргийг гүйцэтгэсэн гэхэд болно.

 

 

ОХУ, Испанийн шигшээ багийнхан торгуулийн цохилтоор ялагчаа тодруулсан билээ. Торгуулийн цохилтод хаалгач эр хоёр бөмбөгийг хааж, багаа дараагийн шатанд үлдээсэн юм. 

 

Түүний энэхүү гавъяаг үнэлэн ийнхүү түүнийг нэрийг амьтны хүрээлэнгийн шинэхэн гишүүнд өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин