Амьтны хүрээлэнгээс оргосон ирвэс зургаан амьтныг хөнөөжээ
2018-07-16

АНУ-ын Нью Орлеан хотын “Аудубон” амьтны хүрээлэнгээс цоохор ирвэс зугтсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг ирвэс замдаа таарсан зургаан амьтныг барьж, хөнөөсөн гэнэ.  Ирвэсийг Валеро гэдэг бөгөөд гурван настай аж.

 

Валеро замдаа таарсан дөрвөн лама гөрөөс, тэмээн хяруул, үнэг барьжээ.  Амьтны хүрээлэнгийн ажилчид нойрсуулах буугаар Валерог буудаж, улмаар торонд нь хийсэн байна.

 

Түүнийг хэрхэн өндөр хамгаалалттай амьтны хүрээлэнгээс оргосныг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин