"Хүй долоо худаг"-руу автобус үйлчилж байна
2018-08-04

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар захирамжаар “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон.

 

Энэ өдрүүдэд “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтайгаар “5-н шар /хойд/” автобусны зогсоолын зүүн талын зогсоолоос иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлнэ.

 

Тус чиглэлд бэлэн мөнгөөр үйлчлэх ба үнэ тарифын хувьд Том хүн–1000 төгрөг, Хүүхэд–200 төгрөг байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин