Хөх ордны тэргүүний Пхеньянд айлчлах тов гарлаа
2018-08-13

Хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт ирэх сард зохион байгуулагдахаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Өмнөд болон Хойд Солонгосын төлөөлөгчид өнөөдөр уулзсан бөгөөд тэд ирэх сард болох дээд хэмжээний уулзалтын талаар тохиролцоонд амжилттай хүрчээ.

 

Хоёр дахь уулзалт Хойд Солонгосын нийслэл Пхеньян  хотноо болох юм.

 

 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин ирэх сард Пхеньян хотноо очиж, тус улсын удирдагчтай дахин уулзахаар болжээ.

 

Удирдагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Панжунмон тосгонд уулзсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин