Хятадад газар хөдөлж, 24 хүн гэмтжээ
2018-08-15

БНХАУ-ын Юаньнан мужид өнөөдөр 1.44 цагийн орчимд 5.0 магнитудын газар хөдлөлт болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

 

Гэнэтийн байгалийн уршгаар 24 хүн бэртэж, ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн талаар албаныхан уламжлав. Газар хөдлөлтийн улмаас орон гэрээ алдсан иргэдэд аврагчид хоол хүнс, майхан зэргийг илгээжээ. Ойролцоогоор 8,000 гаруй байшинд газар хөдлөлтөд сүйджээ.

 

Гамшгийн бүсэд 70,000 гаруй оршин суугч байсан бөгөөд 33,000 оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин