Шингэрүүлсэн хий дэлбэрч, хоёр настай хүүхэд түлэгджээ
2018-08-20

 

 

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороонд ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрч, дөрвөн хүн түлэгдэж, гэмтжээ. 

 

Ослын тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 19:33 цагт очиход 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсэн байжээ.

 

Улмаар тус тоотын 3 өрөөний цонхны шил, байрны гадна байсан иргэн Т-гийн зэмшлийн “Приус 20”  загварын суудлын автомашины шил хагарч, тус дүүргийн харьяат иргэн О /29 настай, эрэгтэй/, П /27 настай эрэгтэй/, Э /23 настай, эрэгтэй/, Э /2 настай, эмэгтэй/ нар түлэгдэж гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгч, хэргийн газрыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин