Францис: Бурхнаас урвасан санваартнуудыг би хамгаалахгүй
2018-08-21

АНУ-ын Пеннсилвани мужийн санваартнуудын хууль бус үйлдлийн талаар Ватиканы тэргүүн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Энэ талаар “ВВС” агентлаг болон “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Пеннсилвани мужийн Дээд шүүх католик шашны сүмийн санваартнууд бага насны хүүхдүүдийг хүчирхийлдэг байсан гэх 900 гаруй хуудастай НОЦТОЙ баримтуудыг дэлгэсэн билээ.

 

Пеннсилвани мужид үйл ажиллагаагаа явуулах католик сүмийн 300 гаруй санваартан 70 гаруй жилийн хугацаанд 1,000 гаруй хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлсэн байна. Сүмийн удирдлагууд дээрх хууль бус ажиллагааг мэдсээр байж нуун дарагдуулдаг байсан нь олныг цочирдуулсан гэхэд болно.

 

Шашин нэрийн дор хүчирхийлэгч санваартнуудын мэдээллийг ил болгохыг олон нийт шаардаж буй юм. Мөн уг хууль бус ажиллагааны талаар католик шашны тэргүүн Францис юу хэлэх вэ? гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Дур хүсэлдээ хөтлөгдөн, бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн санваартнуудыг Францис АРААТАН хэмээн тодорхойлсон юм.

 

Ватиканы хэвлэлийн албаны дарга Грег Бурк “Пеннсилвани мужийн санваартнуудын нүгэлийг хоёр үгээр тайлбарлаж болно. Ичгүүр ба уй гашуу” хэмээгээд уг асуудлаар тун удахгүй Францис өөрийн сууриа хүргэх болно гэв.  Дээрх дуулианы дараа католик шашны итгэгчид Францис руу захиа илгээж, хүүхдүүдийг хүчирхийлсэн санваартнуудыг шийтгэхийг уриалжээ.

 

Францис “Бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүүхдүүдийн өмнөөс миний зүрх шархалж байна. Удаан хугацааны турш үнэнгээ хэлж чадаагүй хүүхдүүдийн талд бат зогсох болно. Тэд хуулийн дагуу шалгагдаж, шийгэлээ хүртэх хэрэгтэй. Бурхнаас урвасан санваартнуудыг би хамгаалахгүй” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр бэлгийн хүчирхийллийн талаар бичсэн 2,000 үгтэй захиагаа хохирогчдод илгээжээ.

 

 

Захианд “Хүүхдүүдийг хамгаалах ёстой санваартнууд тэднийг хүчирхийлсэн гэдгийг сонсоод би уй гашууд автлаа. Би дахин хууль бус үйлдэл гаргасан санваартнуудыг өмөөрөхгүй, хамгаалахгүй. Хамгийн аймшигтай нь шашин гэх үгээр өөрийн бузар үйдлээ халхалсан явдал ичгүүртэй. Бид бүгдээрээ хохирогчдын төлөө санаа тавих учиртай” гэж бичсэн байна.

 

Хохирогчдын нэг “Би 13 настай байхдаа хүчирхийлүүлж байв. Тэр санваартан миний чихэнд “Бурхан үүнийг хий гэж надад хэлсэн” гэсэн. Би их айж байсан. Энэ бүхэн 15 жилийн тэртээ болсон ч би өчигдөр мэт тод санаж байна” гэж ярьжээ.

 

2002 онд Бостоны католик шашны сүмийн санваартнууд ч хүүхдүүдийг хүчирхийлдэг гэх дуулиан дэгдэж байв. Гэхдээ баримт нотолгоо хангалтгүй гэх шалтгаанаар уг дуулиан чимээгүй болсон түүхтэй.

 

“Өнгөрснийг эргэн санаж, хохирогчдыг тогтоож, тэдэнд нөхөн олговор олгох хэрэгтэй. Өмнө нь бид хүүхдүүдийг хамгаалдаггүй байсан нь дээрх үйлдэл баталж байна. Дахин хүүхдүүдийг хохирогч болохоос сэргийлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх учиртай гэдгийг сайн ойлголоо” гэж  Францис захианыхаа төгсгөлд бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
tss:
ene uuruu ch adilhan biz
2019-03-15
Монголд байгаа есүссийн сүмэрхүү цуглаануудад бас иймэрхүү төсөөтөй зүйл бас их болдог шиг байгаа юм. Бурхан надад хэлсэн гээд л айл гэр үймүүлэх явдал хавтгайрсан гэж байгаа.
2018-08-22
зочин:
бурханы сургаалыг судлан, ойлгож, сэтгэлээсээ даган мөрдөж байгаа хүмүүс тийм юм хийх учиргүй. тэгэхээр эдгээр нүгэлтэнгүүд лам биш, ламын дүрд тоглон сүмийг амьдралын аргаа болгосон хууран мэхлэгчид байна. ийм хүмүүсийг шийтгэн хөөх хэрэгтэй.
2018-08-21
зочин:
Монголоор дүүрэн энэ шашинг сурталчилсан хүүхдүүдэд чихэр боов өгч шашиндаа хурч оруулсан хэл заана гэж шашинд уруу татсан үйлдлүүд газар авсан энэ хууль зөрчсан үйлдэл мөн биз дээ хуулийнхан
2018-08-21
buh sanbaartnuud izilhen tednii buruu bish katolikuud hulia oorchloh tsag bolzee
2018-08-21