Мьянмар: Хуурамч мэдээллийн халдлагаас сэргийлэн фэйсбүүкийг хориглолоо
2018-08-28

Мьянмарын армийнхан шашны цөөнх гэгддэг Роханжи үндэстний эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй.

 

 

Жилийн өмнө эхэлсэн уг цэргийн ажиллагааны улмаас 700,000 роханжи иргэн дүрвэжээ.

 

НҮБ-ын шинжээчид Мьянмарын армийн командлагч болон нэр бүхий таван генералыг "роханжичуудыг бөөнөөр нь хоморголон устгах хууль бус ажиллагаа явуулж байна" хэмээн мэдэгдэж, тэднийг ШУДАРГА шүүхийн өмнө авчрахыг уриалжээ. 

 

Олон улс роханжи иргэдийн талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй фэйсбүүк, инстаграм зэрэг нийгмийн сүлжээгээр хүлээн авч байгаа.

 

Нийгмийн сүлжээгээр цацагдаж буй мэдээллийг хянах зорилгоор эрх баригчид армийн цэргүүд болон иргэдийг фэйсбүүк хуудсыг ашиглах, мэдээлэл оруулахыг ХАТУУ хоригложээ.

 

“Үзэн ядалт, хуурамч мэдээллийн халдлагаас хамгаалах зорилгоор фэйсбүүкийг хориглосон” хэмээн Мьянмарын армийнхан мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин