Өмнөд Солонгост “вибрио” халдварын улмаас найман хүн амиа алджээ
2018-08-31

Өмнөд Солонгост далайн гаралтай амьтнаас халдварладаг ВИБРИО гэх вирус дэгдсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Уг вирусын халдварын улмаас найман хүн амиа алдаж, 25 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрөгч онд тус халдвараар 13 хүн амиа алджээ.

 

"Вибрио" вирус нь далайд амьдардаг олон төрлийн загас, далайн амьтад, хясаа болон нялцгай биетийг түүхийгээр идэх мөн шарх нь бүрэн аниагүй үедээ далайн усанд орвол халдвар авах магадлалтай гэнэ.

 

Эрүүл мэндийн яам “6-10 сард далайн усанд орох, далайн бүтээгдэхүүн идэхдээ сайтар цэвэрлэн, чанаж хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

 

Далайн эргийн усанд амьдардаг нялцгай биетнүүдээс халдварладаг "вибрио" вирус 8-9 сард идэвхждэг гэнэ.

 

Халдвар авсан загас, нялцгай биетнийг түүхийгээр идвэл хүний дархлааны систем болон элгэнд муугаар нөлөөлдөг байна. Халдварын шинж тэмдэг нь 36 цагаас илүү хугацаанд халуурах, даралт ихсэх, гүйлгэх аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин