Мьянмарын шүүх “Ройтерс” агентлагийн сэтгүүлчдэд ял оноолоо
2018-09-03

 

Мьянмарын армийнхан жилийн өмнө шашны цөөнх гэгддэг Роханжи үндэстний амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулах нэрийдлээр хүчирхийлэл үйлдэж, иргэдийг бөөнөөр нь устгасан хэмээн НҮБ, буруутгаад буй юм. 

 

Уг үйл явдлын улмаас 700,000 иргэн дүрвэж, өнөөг хүртэл Бангладешийн хил орчимд хүндхэн нөхцөлд амьдарч байна.

 

Энэхүү хууль бус үйл ажиллагааг сурвалжлахаар Ражин мужид нууцаар бичлэг хийж, мэдээлэл цуглуулж байсан “Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлчид ял оноосон талаар “ВВС” агентлаг мэдээллээ. 

 

Шүүхээс сэтгүүлчдийг төрийн нууцад халдсан хэмээн буруутгаж, долоон жилийн ял оноожээ.

 

Мьянмарын цагдаагийнхан “Ройтерс” агентлагийн сэтгүүлчид болох Ва Лоне, Киау Сое Оо нарыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд нийслэл Рангүүн хотноо байхад нь баривчилсан юм. 

 

Шүүхийн шийдвэрийн дараа “Ройтерс” агентлагийн ерөнхий захирал Стифен Адлер “Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөнд тохиосон гунигтай өдөр байна” гэж мэдэгдлээ. 


Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин