Сэтгүүлчийн хувцсыг өмссөн эр Консулын байрнаас гарч явжээ
2018-10-23

Саудын Арабын иргэн, сэтгүүлч Жамал Хашоггийн учир битүүлэг хэрэг олны анхаарлыг татсаар байна. Сэтгүүлч эр энэ сарын 2-нд Истанбул дахь Саудын Арабын Консулын газарт очсон цагаасаа сураггүй алга болсон юм.

 

 

Тус улсын эрх баригчид өнгөрөгч долоо хоногт сэтгүүлчийг золгүй байдлаар амиа алдсан хэмээгээд эмгэнэл илэрхийлсэн билээ.

 

Дэлхий нийтээрээ уг хэргийн ард Саудын Арабыг бий хэмээн хардаж, хариуцлага нэхэж байна.

 

Саудын Араб уг хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн ба буруугүй гэдгээ батлахаа амлаад буй юм. Туркийн тал Саудын Арабаас ирсэн тусгай баг сэтгүүлчийг хөнөөсөн хэмээж, цогцсыг нь хайсаар байгаа.

 

Туркийн тал хэдэн өдрийн өмнө хэрэг гарах өдөр сэтгүүлчийг Консулын байр руу орсон бичлэгийг цацсан юм. Тэгвэл өчигдөр сэтгүүлчийн хувцсыг өмссөн хүн Консулын байраас гарч яваа бичлэгийг Туркийн тал орон нутгийн хэвлэлээр цацжээ. 

 

"Хяналтын камерт бичигдсэн уг эр сэтгүүлчийн хувцсыг өмссөн ч өөр хүн гэдэг нь андашгүй байна" гэж "CNN" агентлаг мэдээлжээ. 

 

Сэтгүүлчтэй ижилхэн хувцасласан 50 орчим насны эрэгтэй санаатайгаар олон нийтийн газраар явж, хяналтын камеруудад өртөж байгаа нь илт байсан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06