"Lion Air": Осолдсон онгоцны сэг болон зорчигчдын тээшийг далайгаас оллоо
2018-10-29

Индонезийн агаарын тээврийн  "Lion Air" компанийн "Boeing 737 MAX" онгоц далайд осолдсон талаар тус улсын Үндэсний Аврах Албанаас мэдээллээ.

 

 

Тус онгоцонд нийт 178 зорчигч, багийн таван гишүүн зорчиж явсан ба аврагчид ослын газарт ажиллаж эхэлжээ. Зорчигчдын дунд хоёр нярай хүүхэд байсан гэнэ. 

 

Аврагчид Жакарта хотын зүүн хэсэгт байрлах далайн уснаас зорчигчдын тээш болон онгоцны үлдэгдлийг зүйлсийг олсон байна. Уг зургаа албан ёсны твиттер хуудастаа нийтэлсэн аж. 

 

 

Пангкал Пинан хотын нисэх буудалд зорчигчдын гэр бүл цугларч, албаны хүмүүсийг осолтой холбоотойгоор яаралтай мэдээлэл хийхийг шаардаж эхэлжээ. 

 

Уг онгоц өнөөдөр 6.20 цагийн орчимд Жакарта хотоос хөөрсөн ба 13 минутын дараа радараас алга болсон юм.

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин