АН-ын “зовлон” эхлэв
2018-12-04

Эрх баригч намын асуудал цэгцрэх яагаа ч үгүй байхад дүү нам нь хагаралдаад эхэллээ. АН-д өчигдрөөс эхлэн эрх ашгийн төлөөх тэмцэл албан ёсоор эхлэв. Намын үндсэн дүрмийн хороо хуралдаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэх кноп дарсан гурван гишүүндээ хариуцлага тооцжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хасч шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийг өчигдөр намын дарга С.Эрдэнэ танилцуулсан юм.

 

 

С.Эрдэнэ: ДҮРМИЙНХЭЭ ДАГУУ ГИШҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦСОН

 

-Намын улс төрийн зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэн. Энэ асуудлаар гишүүддээ чиглэл өгсөн. Гэсэн ч намын зарим гишүүн үүнийг биелүүлээгүй. Тиймээс сахилгын хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. ЖДҮХС-гаас их хэмжээний мөнгийг завшсан Засгийн газрын гишүүдийг огцруулах нь зүйтэй байлаа. Аливаа улс төрийн нам өөрийн гэсэн дүрэм, журамтай. Улс орон ч гэсэн хууль дүрэмтэй байдаг. АН-ын Үндсэн дүрэмд заасан заалт бүрийг намын гишүүд ягштал биелүүлэх үүрэгтэй. Энэхүү дүрмээ хүлээн зөвшөөрч, АН-ын үнэт зүйл, үйл хэргийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс энэ намд нэгдэж, гишүүний эрх үүргийг хэрэгжүүлдэг.  Харин энэ үүргээ биелүүлээгүй зарим этгээдэд намын үндсэн дүрмийн хэмжээнд улс төрийн хариуцлага тооцсон.

 

 

“С.ЭРДЭНЭ, Д.ЭРДЭНЭБАТ НАРЫГ НАМААСАА ЗАЙЛУУЛНА”

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийж, Л.Болд намын бүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Л.Болд “АН хууль, төрийг хүндэлдэг нам. Гэтэл өнөөдөр нэг хүний дарангуйллын нам болж хувирав. Өнөөдөр олон нийт, сонгогчид ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг хүндэтгэн санал өгсний төлөө намаас нэр дэвших эрхээ хязгаарлуулж байгаад харамсаж байна. Үндсэн хуулиа би намын шийдвэрээс илүүд үзнэ. Тиймээс АН-ын бүлгээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэе. АН-д шинэчлэлийн хөдөлгөөнийг өрнүүлнэ. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг намаасаа зайлуулна” гэв.

 

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэн нэгэнд хамаатуулж намайг гүтгэхээ болимоор байна. Ж.Батзандан гэдэг хувь хүн өөрийн тархи, зүрхтэй. Улстөрч хүн үндэсний эрх ашгийн үүднээс томоор харж байх ёстой. Намайг хөөсөн учир би АН-аас гарч буйгаа мэдэгдэе. Намайг Монгол Улс хөөгөөгүй тул эх нутагтаа би ажиллаж, амьдарна. Мөн УИХ-ын 40 гишүүний бойкот дуусаагүй” гэсэн юм.

 

Ийнхүү АН-ын бүлэг өчигдөр хоёр гишүүнээ алдаж, долуулаа боллоо. АН бүлэггүй, парламент сөрөг хүчингүй, УИХ хоёр сул гишүүнтэй болж байх шиг байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд найм болон түүнээс дээш гишүүнтэй бол бүлэг үйл ажиллагаа явуулна гэсэн байдаг. Тэгэхээр АН одоо долоон гишүүнтэй болсон учраас УИХ-ын даргад хүсэлт хүргүүлж, бүлгээ “татан буулгах” нөхцөл байдал үүслээ. Ер нь АН бүлэггүй боллоо гээд парламентын үйл ажиллагаанд нэг их асуудал болчихгүй л байх. УИХ-д 65 суудалтай эрх баригч нам өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхээ үгийг нэг удаа сонсож, үйл ажиллагаандаа тусгаж байл уу даа. Тиймээс АН-ын бүлэг тарахад нэг их гарзгүй.

 

Харин манай улс төрийн намууд хоорондоо үзэл санаа, үйл хэргээрээ өрсөлдөх биш нам дотроо эрх ашгийн төлөө тэмцэлдэж байгаа нь парламентын үйл ажиллагааг сулруулж байна.

 

Ер нь АН-ын  нэгнээ хөөж, хасах улс төрийн тоглолт хаанаас эхэлчихэв, үүний ард хэн зураг зураад сууж байгаа вэ гэдэг нь л сонирхолтой юм. Төрийн нэгдүгээр хүн энэ намд байсан. Тэр одоо ч намдаа төдийгүй, монголын улс төрд өөрийн “тоглолт”-ыг хийж л суугаа. Нэгдүгээр хүний бие төлөөлөгч З.Энхболдыг АН-д буцаад очиж байгаа  тухай сураг гараад намжсан. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хилийн чанадад байгаа ч улс төрийн үйл явдлуудад нэлээд ач холбогдол өгч ойрын өдрүүдэд цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлэх болсон. Түүний оруулсан мэдээллээс харахад экс Ерөнхийлөгч маань нэлээд ууртай байх шиг байна лээ. Удахгүй эх орондоо ирэх сураг ч байна. Ийнхүү МАН-ын “зовлон”-гийн араас АН-ын “зовлон” эхэллээ.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Т.БАТСАЙХАН

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
санал нэг байна
2018-12-05
Монголын төрийн толгойд гарсан мэдээт бээрт хатиг Алуур, Авилга, Хулгай, Луйварын үүр болгосон МАНАН гэдэг 2 арван таван толгйтой мангас ЭЭБЭЭ МИЕЭ гэдгийг ард түмэн мэддэг болсон. Чи муу тэр Эрдэнэ, Бат-ҮҮл, Эрдэнэбат Л.ЭнхАмгалан гээд жижиг мангасуудаа аваад долоон уулын цаагуур далд ор. Эс бөгөөс ардын хүү Хүүк чиний бүх толгойг тасдах болно.
2018-12-05
энх:
60тэрбум хүнд хэрэг бүрэн хийж амжаагүй ждү бол хамаагүй хүнд хэрэг бүрэн хийгдсэн зг унах эхний алхам наад гурван тэнэгт сайн ойлгуулахгүй яасын бэ
2018-12-05
mongoliin turd gai bolj ard tumniig olon jil daramt shahalt daranguilal dund amidruulsan M.Enkhbold Elbegdorj Z.Enkhbold Erdene Erdenebat N.Enkhbayr M.Enkhsaihan ene olon E-nuudiig buudaj alsan ch bagdana.ene hedenE nertei buzaruud l mongoliig ue damjin huvaadj idej duusgasan.odoo nugel n M.Enkhboldoos ehleed nudeeree garch ehellee.daraa n Elbegdorj geed l daraallaaraa yvnaa yvna.
2018-12-04
иргэн:
Хорт могой ярианы хэнхэг ард иргэдийг ядууруулагч,Эрдэнэтийн 49-н хулгайч энийг яах вэ.Шилэн дансийг чи өөрөө хаагаа биздээ балаа Элбэгдорж
2018-12-04
Aav:
Murat gedeg zaluu ard tumenii gunzgii honogshiv. Zorigtoi sain zaluu. Uneheer hair hursen bas baharhsan. Sain huu.
2018-12-04
MG:
Geed l olon asuudal ar araasaa khuvurnu duu
2018-12-04
MG:
Elbegdorj gedeg tarvaga uurlaad yadag yuym ... hulgaich Mongold ireed yu giiguuleh yum be. elbegdorj yer ni khen yum be. ter uurlaad baikhdaa yadag yum be
2018-12-04
MG:
Geed l olon asuudal ar araasaa khuvurnu duu
Зочин:
Тааруухан жүжиг тавьж байх шив дээ энэ МАНАНгууд ядарсан ардын ухаан санааг сатааруулах гэж
2018-12-04
zuw shuu harinch ed nar dotoroo shudraga gishuun
2018-12-04
batzandan alia salbadai bold gej bogd bankiaa bodson mowsh munag murat ardchilsan namd estoi hereggui humuus baina ertjen zailuulahguidee hojimdoj zailuullaa boloh ym boldogoorool boljdee
2018-12-04
иргэн:
Уг нь Хүрэлсүх Энхболд 2 сандал ширээ булаацалдсан биздээ. АН яагаад бүлэггүй болтлоо муудалцчихсан бэ..
2018-12-04
Иргэн:
С.Эрдэнэ,Д.Эрдэнэбат нараа өөрсдийг нь намаасаа хөөгөөч ээ ардчилсан намынхаан.Наад хоёр чинь төрд шударга ёсыг сэргээхийн эсрэг байгаа нь илэрхий байна. Тэгээд ч боловсрол, соёл, хэл муутай доожоогүй амьтад. АН-ынхаан та нар ч гэсэн намаа цэвэрлэж боловсрол мэдлэгтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, юм үзэж нүд тайлсан хүмүүсээр эгнээгээ тэлж, улс төрд сойж, нэрээ цэвэрлэмээр дээ.
2018-12-04
Зочин:
санал нэг байна
zochin:
zailuul bayzandan bol ugaasaa hudlaa lalar ..jdv geed orilood baisan hahaha haana bn ????? javhland amalsan 4 ter bumd shvls ni vsersen surag duuldaj bn .tonil
2018-12-04
ZOCHIN:
ERDENE MASH BURUU SHIIDVER GARGALAA. ERONHIIDOO BATZANDANGAAS ,HET SHUDARGA HUNEES AIH N CH ZOV BIZDEE. ARDCHILAL YRIAD OORIINHEE HUVIIN YM SHIG ,TAHIN SHUTUULEH UZEL GAZAR AVCH BAINADAA.MONGOTEI BAYN CHINEELEG BOLOHOOROO BUSDIIG DARANGUILJ AMDRAH SONIRHOLTOI BOLDOG BIZDEE. ELBEGDORJIIN SHUDARGA L BAIYDAA GEDEG UG ESREGEEREE GEDGIIG ELBEG HARUULAAD ALGA BOLSONSHUU.
2018-12-04
МӨНХ ЯЛАГДМАРУУД:
ӨРСӨЛДӨГЧ НЬ ХООРОНДОО ХАГАРААД ЗОДОЛДЛХОД ДУУГАЙ ХҮЛЭЭЖ БАЙЖ ЧАДАХГҮЙ ХОШУУ ДҮРЭНД ӨӨРСДӨӨ ХОХИРЧ ҮЛДЭХИЙГ ДИНЭГ ГЭХГҮЙ БОЛ ӨӨР ЮУГ T1 ГЭХ ВЭ
2018-12-04
Zochin:
Odoo harin bold batzandan altanhuyg oyungerel temuujin metiin MONGOL-oo bodson hed ni tusdaa garval niit mass dagaj garah bolovuudaa!!!!! Tegeed songuulid MAN-tai hamtraad eh orniihoo tuluu zutgevel boloh ni terdee.....
2018-12-04
Zochin:
Ardchilsan nam saihan ylgarnaa udahgui harah bolno.ashgui deeremiin buleg ni neg taldaa garah ni shig baina.
2018-12-04
Иргэн:
УУЛААСАА С.ЭРДЭНЭ, ДАНХАР ЭРДЭНЭБАТ НАРЫН МУЛГУУ ҮЙЛДЭЛ. МАН ДОТОРОО "ХӨЛӨӨРӨӨ ТОЛГОЙ ХИЙНЭ ҮҮ, ТОЛГОЙГООРОО ХӨЛ ХИЙНЭ ҮҮ" ТҮҮНД С.ЭРДЭНЭ НАР ОРОХ ИЛҮҮЦ, ХОЛООС ХАРААД "ИНЭЭЖ" СУУХ байсан... АН-ын бодлого, байр суурь тийм л байх ЁСИОЙ. С ЭРДЭНЭ, Д.ЭРДЭНЭБАТ ХОЁР "Ми.. овогт"-д ХУДАЛДДАГСАН УЧИР ХАРИН "АН"-аас ХӨӨХ ХЭРЭГТЭЙ.
2018-12-04
Эрдэнэтийн сонгогч:
Манай Баасанхүүг бүү доромжил?! Тэр Ийсүс л шүтдэг болохоос биеэ үнэлэгч биш шүү?! АН бүлэггүй боллоо гээд юу өөрчлөгдөх юм бэ?
2018-12-04
zuw shuu harinch ed nar dotoroo shudraga gishuun
erdenee:
Jorlon Baasanhuu dotor AN ah unaj baasand hahaj uhlee!!! Erdenee pizda baas zalgij uhlee
2018-12-04
Erdenee zail!!!:
Busdyn zovlong oor deeree avchirdag malnuud!!! hajuugaar yavsan gaig oor deeree duudaj nuhend unadag!!
2018-12-04
Зочин:
ЭРДЭНЭ ДАРГА НЭГ Л БИШ ЭЭ
2018-12-04
АН-ЫГ ТАРААГААД БУЦААГААД ООР УДИРДЛАГАТАЙГААР БАЙГУУЛЪЯ. БИ ДАРГА БОЛНО
2018-12-04
Хятадын удирдагчид 1990 онд Тян Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солирсон оюутан залуучуудынхаа бөөрийг нь сугалаад хаячихсан. Монголын удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон оюутан залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд нь Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Монгол улс улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, өрийн дампуурлаараа дэлхийд гайхагдав.
2018-12-04
1990 онд оюутнуудыг турхирч бослого тэмцэлд уриалан дуудаад шанд нь АН-аас ард түмний бүтээсэн маш их хөрөнгийг хувьчлал нэрээр идсэн жинхэнэ луйварчин бол БОЛД!!!
2018-12-04
zochin:
ZIKA virus taraad bna uu daa
2018-12-04
Баасанхүү, Жавхлан нарыг бүлэгтэй аваад зовлонгүй асуудал шийдэгдэнэ
2018-12-04
Зочин:
Баасанхүүг бүлэгтэй аваад зовлонгүй асуудал шийдэгдэнэ
2018-12-04
erdenee:
Jorlon Baasanhuu dotor AN ah unaj baasand hahaj uhlee!!! Erdenee pizda baas zalgij uhlee