Бал сараа тэмдэглэхэд тохиромжтой 13 улсын нэгээр Монголыг нэрлэжээ
2018-12-27

Нэгдсэн Үндэсний байгууллагын харьяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Аялал жуулчлалын салбар нь 2017 онд 1,3 их наяд ам.долларын орлого олж дэлхийн экспортын 3 дахь тэргүүлэх ангилал болсон хэмээн зарласан.

 


Харин Монгол Улсад 2017 оны байдлаар 542 мянган гадаад зорчигчид, үүнээс 469,3 мянган жуулчин хүлээн авсан нь 2016 онтой харьцуулахад 16.1 хувийн буюу 65.1 мянгаар өсчээ. Ингэснээр Монгол Улсыг аялалын салбараас олж буй орлогоороо дэлхийн тэргүүлэх улсын тоонд багтсан хэмээн Нэгдсэн Үндэсний байгууллагын харъяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас үзжээ.


Мөн Форбес сэтгүүлээс 2019 онд зорин очих дэлхийн шилдэг 10 улсын нэгээр Монголыг нэрлэсэн бол Инсайдер сэтгүүл хуримаа хийсэн хосууд бал сараа тэмдэглэхэд тохиромжтой 13 орны нэгээр мөн манай улсыг нэрлэсэн байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Мгл:
Сайхан шаах юмаа
2018-12-28