ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийнэ
2019-01-07

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдана.  Хуралдаанаар: 


- Утаагүй түлш нийлүүлэх бэлтгэх ажлийг хангах Ажлын хэсэг байгуулах 
- Нийслэл хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө шинэчлэн батлах тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ. Холбогдох утас: 70119921, 99268461

 

11:00 цагт Томуугийн А хүрээний вирусийн тархалт явагдаж өвчлөлийн явц хурдан хүндрэх хандлагатай байна. Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. Утас 99179899

 

11.00 цагт УИХ-ын гишүүн А.Ундраагийн жил бүр байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулдаг "Идэр оюуны ундраа" аяны 2019 оны тэтгэлэгт хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа МУИС-ийн төв байр, 320 тоотод болно. Харилцах утас: 88098251

 

11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар өнөөдөр Төрийн ордонд 2019.01.10-ны өдөр зохион байгуулах гэж буй МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛын талаар мэдээлэл хийнэ.


11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Охидын түүх” ТББ, талийгаач Чамин-Эрдэнийн ээж хамтран мэдээлэл хийнэ.


12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлт болон цаг үеийн асуудлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин