Персийн булангийн орнууд хоорондоо зөрчилдөх нь дайснуудад л ашигтай
2019-01-14

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ оны анхны айлчлалаа Ойрхи Дорнодын орнуудаас эхлүүлж буй юм.

 

 

Сайд өнгөрөгч онд Ирак улсад албан ёсны айлчлал хийсэн ба "АНУ, тус улсад үзүүлэх бүх талын тусламжаа үргэлжлүүлсээр байх болно" гэж амлажээ. 

 

Тэгвэл сайд өчигдөр Катар улсын нийслэл Доха хотноо хүрэлцэн ирсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Вашингтоноос ирсэн хүндэт зочноо Катарын Гадаад хэргийн сайд Мухаммед бин Абдулрахман бин  Жассим Аль Тани угтан авчээ.

 

Сайд нар олон улсын өмнө тулгамдаж буй Ойрхи Дорнодын хямрал, алан хядах бүлэглэлүүд, цагаач, дүрвэгсдийн асуудлаар ярилцсан байна. 

 

Майк Помпео уулзалтын эхэнд "Катар болон түүний хөрш орнууд дайсагналаа нэн даруй зогсоож, нэг нэгнээ буруутгах үзлээсээ салах нь Персийн булангийн орнуудад аюул заналхийлэл учруулж байна. Персийн булангийн орнууд хоорондоо зөрчилдөх нь дайснуудад л ашигтай. Тиймээс нэнд даруй уг маргаанаа эцэслэж, хамтарвал, илүү хүчирхэг бас таатай уур амьсгалыг бий болгоно. Одоо энэ бүс нутагт ямар зөрчилдөөн байх учиргүй. Зөрчилдөөн ямар их хор хөнөөл бий болгож буйг бид өнгөрсөн хугацаанд олонтоо харлаа" гэж мэдэгджээ.

 

Египет, Бахрейн, Саудын Араб тэргүүтэй Персийн булангийн орнууд Катарыг террористуудыг санхүүжилдэг хэмээн буруутгаж, дипломат харилцаагаа таслах зэргээр дарамт учруулаад хэдийнэ хоёр жилийг үджээ

 

Мөн дээрх орнууд "Ираныг цөмийн хөтөлбөрөө дэлгэрүүлсээр байна" хэмээж, эдийн засгийн хориг тавьсан юм.
 

"Вашингтон Пост" сонины сэтгүүл Жамал Хошаггийн асуудлаас болж, олон улс Саудын Арабыг гадуурхах явуулж байгаа нь Персийн булангийн орнууд хүндхэн байдалтай нүүр тулж эхэлжээ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин